Шинэ жилийн бэлэг заавал чихэр жимс байх ёсгүй

Шинэ жилийн баярыг өвлийн өвгөн, цасан охингүй төсөөлөхийн аргагүй. Тийм ч учраас өвлийн өвөөгөөс бэлэг авахыг балчир хүүхдүүд гэлтгүй хэн бүхэн л сэтгэлээсээ хүсдэг. Нийслэлийн хэмжээнд ЕБС, цэцэрлэгүүдийн шинэ жилийн баярын үйл ажиллагаа болж байгаа билээ. Тиймдээ ч сурагчид, бяцхан ирээдүй болсон цэцэрлэгийн хүүхдүүддээ чамин баглаа боодолтой, чихэр жимс, ундаа гэх мэт чихэрлэг зүйлсийг бэлгэнд өгч байгаа нь ажиглагдаж байна. Тэгвэл Баянгол дүүргийн Улсын тэргүүний 161-р цэцэрлэгийн хамт олон хүүхдүүддээ цагаан идээгээр бэлэг боон өгч байгаа юм байна. Энэ нь :

Нэгт. Эрүүл хүнс, утаатай, хүйтний улиралд дархлаа дэмжинэ

Хоёрт. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн явдал

Гуравт. Чихэрлэг хүнс их хэрэглэж, чихрийн шижин өвчтэй хүмүүс ихэссээр байгаа энэ үед хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа жижиг боловч  зөв шийдэл

Дөрөвт. Хүүхдийн бэлэг гэхээр л заавал чихэр жимс байдаг гэдэг баригдмал зүйлийг эвдэж бусдад үлгэр дууриалал болохуйц зүйл юм.

Зөв зүйлийг олж харсан 161-р цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлэхийн ялдамд та бүхэнд цагаан идээний гайхамшгийн талаар хүргье.

Цагаан идээний гайхамшиг

Хүний бие махбодын оршин тогтнох үндэс нь хоол тэжээл юм. Бид тохирсон эрүүл хоол хүнс идээ ундааг зөв хэрэглэж заншвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж,өвчнийг анагаах хүчийг дэмжих улмаар урт насалхад нөлөөлдөг.

1Ааруул: амтлаг, исэглэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж сайжруулдаг. Буцалсан ус болон шар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж гэдэс ходоод өвдөх үед ааруулын шимийг уухад дарагдана. Ааруулыг сайтар зажилж идхэд шүдний бат бөх нөхцөлийг бүрдүүлж цусан хангамж сайжруулахад чухал нөлөөтэй.

2 Тараг : Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархлалын сестемийг идэвхижүүлэх, хордлогоос сэргийлэх тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах судасны ханын хатуурал болон элэг цөс арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар нян үржих нөхцлийг сатааруулдаг.

Айраг : шинэ үедээ исэглэн эхүүн амттай ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингэлтийг сайжруулдаг ба дэлүү элэг цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл нурууны өвчинд хэрэглэж иржээ.

4Аарц: сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

5Бяслаг: бяслаг шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Ааруул ээзгий зажилж идэх нь эрүүний ясны хөгжилд нөлөөлдөг. Орчин үеийн ихэнх хүнсний бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд “ усанд уусах сахар” мэт хэврэг болж байгаад эцэг эхчүүд анхаарч, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нүүр ам судлалын мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө авч байх хэрэгтэй.

6Гүүний сүү: Амтлаг, хүчиллэг чанартай уушигны өвчин, үе мөч, хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэгэн төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. Мөн цагаан гүүний саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.

7Ямааны сүү: Амтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад хий, бадгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг дарж сэтгэлийг тайвшруулж, цусны дарлтыг бууруулахад тустай мөн амьсгаадахад ууна.

8Хонины сүү: Амтлаг бүлээн чанартай тул хий дарах, хөлийн бам өвчнийг засах, эмийн хөлөг болгон хэрэглэдэг. Өвчнийг дарна. Зүрхэнд муу учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

9Үнээний сүү: үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиалгах, уушигны архаг гэм, хоолны шингэцийг сайжруулж, нойр хүргэнэ. Өдөр бүр өлөн элгэн дээрээ нэг аяга халуун сүү уухад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахыг эмчилж чадна.

10. Сүү: Өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэглээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцарын үржлийг зогсоодог.

11Ингэний сүү: Амтлаг бүлээн чанартай тул голдуу чих дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увьдастай.

©duuren.mn

Leave a Reply