Нууцхан атаархал

Атаархал нэг.

127 сая хүн амтай Япон, 25 сая хүн амтай Тайвань хоёулаа үйлдвэрлэл асар өндөр хөгжсөн, тоогүй олон машин тэрэг хөлхөлдөж байгаа атлаа агаар нь цэвэр тунгалаг байгааг хараад нууцхан атаархал сэтгэлийн мухарт үе үехэн сүүмэлзэж байсныг нуугаад яахав. Манай агаарын бохирдол ядуурлаас үүдэлтэй гэдэг нь үнэн байх л даа. Гэхдээ шат шатны эрх баригчдын хариуцлагатай ч тодорхой хэмжээгээр холбогдож таарна.

Атаархал хоёр.

Тийм олон хүн амтай атлаа Япон Тайваньд ажиллах хүчний зар мэдээ ямар их байсан гээч. Ядаж цалин хөлс нь тун өндөр юм. Гэтэл гурвахан сая хүн амтай Монгол улс маань чамгүй олон тооны ажилгүйчүүдтэй, ажилтай хэдийнх нь цалин хөлс хэд билээ гээд бодохоор бас л нууцхан атаархал хөвсөлзөөд ирнэ.

Атаархал гурав.

Япон хоол угаас тос давс багатай, тэр хэрээр эрүүл хүнсэнд тооцогддогийг бид мэднэ. Тэгвэл японы дэлгүүр хоршоонд чихэрлэг хүнсний зүйл тун ховор болох нь удаж төдөлгүй мэдрэгдээд ирэв. Би угаасаа ундаасаг нэгэн болохоор гоё ганган сав шошгонд нь хууртаж худалдан аваад уух гэхээр ус цайнаас өөрцгүй сулбагар амт хоолой давна. Нутагтаа ирээд хүнсний дэлгүүрийн барааг багцаалаад үзтэл наяас дээш хувь нь чихэрлэг хүнс ундаа байхыг хараад мэл гайхаж цэл хөхрөв. Гуравхан сая хүн амтай атлаа 120 мянган хүн чихэр шижин өвчний илэрц их бага ямар нэгэн хэмжээгээр байгаа тухай та бүхэн ч гэсэн саяхны сонин дээрээс уншаа байлгүй дээ. Утаа ч яахав улирлын чанартай үзэгдэл гэж бодоход гурван цагаан хор хэмээн нэрлэгдэх болсон чихэр, давс, өөх тосны замбараагүй хэрэглээ үндэстний хэмжээнд хичнээн айхтар хор хохирол учруулж болохыг дээр доргүй бодууштай санагдана. Япончууд хүүхдээ хоёр нас хүртэл чихэр давс амсуулдаггүй хэмээх үг чих дэлссэн нь бодвол хүнээ хөгжүүлж чаддаг япон хүмүүжлийн бас л чухал хэсэг байж таарна даа.

101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

6 “Нууцхан атаархал

  1. Pingback: GVK Bioscience

  2. Pingback: penerimaan pln

  3. Pingback: DMPK Studies

  4. Pingback: Bdsm

  5. Pingback: www.office.com/setup

  6. Pingback: casino games

Leave a Reply