Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

Өчигдөр буюу 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийн шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна.

Дээрхи гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар  өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд  ийнхүү галд өртсөн байна.

2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны  хүүхэд байгаа юм.

Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Иймд,  иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхихгүй байх,  халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах,  хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эззэнгүй  гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

32 “Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна

  1. Pingback: Football Accumulator Tips

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: Bdsm slave training

  4. Pingback: jogos friv

  5. Pingback: snmptn2018

  6. Pingback: pezevenk

  7. Pingback: adme

  8. Pingback: pendaftaran cpns 2018 sma di aceh

  9. Pingback: hair bundles

  10. Pingback: colarts Diyala44

  11. Pingback: Iq engineer X

  12. Pingback: green coffee

  13. Pingback: warehouse for sale

  14. Pingback: satta king

  15. Pingback: physio

  16. Pingback: DMPK in India

  17. Pingback: social media management

  18. Pingback: Link Building

  19. Pingback: telefoonhoesjes

  20. Pingback: penis enlargement

  21. Pingback: Buy cheap and genuine steroids online

  22. Pingback: bitcoincasino us

  23. Pingback: top 10 kiwi casinos

  24. Pingback: Saraki

  25. Pingback: buy finax

  26. Pingback: steroiden kopen

  27. Pingback: is upbit wallet safe

  28. Pingback: PK parameters

  29. Pingback: shemale.uk

  30. Pingback: PK in mice

  31. Pingback: cryptocurrency news

  32. Pingback: Free Teen Chat

Leave a Reply