Их хэмжээний гар утас хилээр нууж оруулж ирсэн хэрэг гарсан байна

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б нь 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Замын цагдаагийн 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа Nissan.J маркийн суудлын авто машиныг зогсоон, тээшинд үзлэг хийхэд 10 хайрцаг бүхий их хэмжээний гар утаснууд байсныг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

garutas-copy-copyШалгалтаар Улаанбаатар хотод оршин суух “Теди” гар утасны хуудалдаа, үйлчилгээний төвд лангуу түрээслэж бизнесс эрхэлдэг гэх Б, Э нар нь гарал үүсэл нь тодорхойгүй 10 хайрцагтай их хэмжээний гар утас, үүнд apple компанийн 375 ширхэг, LG брэндийн 47 ширхэг, nokia компанийн 479 ширхэг, Samsung, vega, sky маркийн 479 ширхэг, бусад улсад /БНХАУ-д/ үйлдвэрлэсэн 132 ширхэг, нийт 1444 ширхэгийн 320.0 орчим сая төгрөгний барааг 93 сая орчим гаалийн татвар төлөхөөс зайлсхийн улсын хилээр нууж оруулж ирсэн байсныг илрүүлэн Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

Их хэмжээний гар утас хилээр нууж оруулж ирсэн хэрэг гарсан байна

  1. Pingback: lace frontal

Leave a Reply