Цаг агаарын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зүүн зүгийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 22-27 градус, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 15-наас хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Цаг агаарын мэдээ

  1. Pingback: lace frontal

Leave a Reply