Өнөөдөр олон улсын авлигатай тэмцэх өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталж, улмаар авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг Авлигын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт хамгийн эхэнд дурдсан байдаг. Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан. Монгол Улсын Их Хурал 2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталсан нь авлигын эсрэг тэмцлийн хүсэл зоригоо илэрхийлсэн хэрэг байлаа. 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв. Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн байна.

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ныг авлигатай тэмцэх өдөр болгон зарласнаас хойш 13 жил өнгөрчээ. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой ажилладаг.

Авлигатай тэмцэх өдрийн үндсэн лого нь авлигын гинжийг таслан зогсоож байгааг илэрхийлсэн улаан дээр хар, цагаанаар дүрсэлсэн хүмүүсийн зураг байдаг бөгөөд энэ нь ганцхан хүний сайхан сэтгэл цуст авлигыг зогсоох хүчтэй гэсэн утга агуулгыг агуулсан байдаг аж.

Авлигатай тэмцэх өдрөөр буюу 12 дугаар сарын 9-нд дэлхий даяар авлигын эсрэг ямар нэгэн нэмэр оруулахуйц үйл хийхийг уриалдаг бөгөөд нийгмийн сүлжээгээр #breakthechain, “againstcorruption гэдэг “hush tag” хэрэглэхийг санал болгодог юм байна.

Манай улсын хувьд тус конвенцид 2005 онд элсэн орсон бөгөөд жил бүрийн энэ өдрийн хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн байна.

©duuren.mn

13 “Өнөөдөр олон улсын авлигатай тэмцэх өдөр

  1. Pingback: waterproofing

  2. Pingback: Dungeon

  3. Pingback: Pendaftaran 2018

  4. Pingback: DMPK CRO

  5. Pingback: Corporate Event Management Company in Hyderabad

  6. Pingback: http://coehuman.uodiyala.edu.iq/

  7. Pingback: اوس الخزرجي

  8. Pingback: eng_X

  9. Pingback: forex robots

  10. Pingback: Online Reputation Management services

  11. Pingback: climatisation et ventilation

  12. Pingback: Caco-2 services

  13. Pingback: Predrag Timotic

Leave a Reply