Адмирал Ямамотог ангуучилсан нь

Японы нисэх хүчин Хавайн арлын Сувдан эргийг 1941 оны 12 сарын 7-нд бут цохисон эмгэнэлт явдал өнөө хэр нь АНУ-ын түүхэн дэх эмзэг сэдвүүдийн нэг юм. Японы довтолгоо Нэгдсэн улсын 10 усан онгоц, 250 орчим нисэх онгоцыг устгаж 2400 гаруй цэргийн аминд хүрсэн түүхтэй. Сувдан эргийн гэнэтийн энэхүү дайралтанд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин хариу цохилт өгөх бэлтгэлгүй байсан учраас ялагдсан билээ. Ерөнхийлөгч Франклин Рузвельт эл өдрийг Манай улсын түүхэнд шившгийн бэлэгдэл болсон өдөр хэмээн мэдэгдэж Конгресийг Японд дайн зарлахыг уриалан хүлээн зөвшөөрүүлжээ. Дэлхийн 2-р дайны Сувдан эргийн өшөөг авахаар Америкчуудын хүсэл буцалж байв. Тэд хүслээ хэрхэн гүйцээснийг түүх гэрчилнэ. Гэхдээ довтолгоог үйлдсэн болон үйлдээгүй бүгдээс нь авсан билээ. Хирошима Нагасаки хотод цөмийн бөмбөг хаяж Сувдан эргийн довтолгоог удирдсан адмиралыг хөнөөснөөр тэдний хорсол тайлагдсан билээ. Америкчуудын өшөө авах төлөвлөгөөний тэргүүнд Японы эзэнт гүрний Нэгдсэн тэнгисийн хүчний адмирал Исороку Ямамото байсан нь ойлгомжтой. 1943 оны дөрөвдүгээр сард АНУ-ын тагнуулын алба “Ид шид” нэртэй ажиллагаа явуулж адмирал Ямамотогийн аяллын маршрутыг дамжуулсан тагнуулын мэдээг замаас нь олзолжээ. Эл амжилт адмиралыг устгахад маш чухал мэддээлэл болсон билээ.
Ажиллагааг явуулах зөвшөөрлийг Ерөнхийлөгч өөрийн биеэр өгсөн бөгөөд Тэнгисийн цэргийн хучний сайд Фрэнк Нокст Ямамотог устга хэмээн тушаал буулгасан байна Ийнхүү өшөө авалт ажиллагаа эхлэв. Хамгийн хачирхалтай нь америкчуудын номер нэг бай нь АНУ-тай дайтахыг тууштай эсэргүүцэгч байсан гэдэг.

japan-copy-copyЯпоны тэнгисийн цэргийн академийн төгсөгч Ямамото 1904 онд Орос-Японы дайны цөм хэсэгт оролцож байжээ. Япончуудын ялалтаар дууссан Цусимагийн тулаанд Ямамото шархдаж зүүн гарыхаа хоер хурууг алдав. Шарх нь түүнийг цаашид цэргийн албаа гүйцтгэхэд саад болоогүй ч цэрэг дайны ажилгаанд дургүй болсон байна. Ямамото бүх асуудлыг цэрэг дайны бус ширээний ард шийдэх естой гэж үздэг байв. Японд боловсрол эзэмшсэнийхээ дараа АНУ улс дахь Элчин сайдын яаманд тэнгисийн цэргийн ажиглагчаар ажиллаж байв. 1939-1934 онд Лондонд болсон Тэнгисийн цэргийн чуулганд оролцож байлаа. Тухайн үед Японд милитарист үзэл ид хүчээ авч байсан учир Ямамото тэдний дунд жинхэнэ цагаан тагтаа нь байлаа. Тэрээр Манжуур луу хийсэн довтолгоог Хятадтай хийсэн цэрэг дайны ажиллагааг дэмжээгүй. Үүгээр барахгүй нацист Германы милитарист Японтой хийсэн гэрээг эсэргүүцдэг байж. Тиймээс Японы дайнч хүчин Ямамотогийн үзэлд нэн уцаартай хандаж илтээр заналхийлж байв. Хариуд нь тэрээр Эзэн хаан хийгээд ард түмэн эх орныхоо төлөө амиа өргөх нь цэргийн хүний хамгийн дээд нэр хүнд мөн хэмээж байв. 1939 онд Ямамотог Нэгдсэн тэнгисийн хүчний ерөнхий командлагчаар томилжээ. Албан тушаал ахиулсны гол зорилго нь Ямамотог Токиогоос холдуулах байлаа.
Тэрээр дайны төгсгөлийг мэдэж байв. 1941 онд АНУ улс руу дайрах шийдвэр гарсан байв. Яг энэ үед олон хүмүүс адимрал Ямамотог албан тушаалаа орхино гэж бодсон болов ч тийм зүйл болсонгүй. Адмирал өргөсөн тангарагтаа үнэнч байж үзэл бодлоо огоорон, авсан тушаалаа биелүүлхээр болов. Үүнээс гадна Тэнгисийн хүчинд уг тушаалыг биелүүлэх түүнээс илүү нэртэй найдвартай хүн байсангүй. Ямамото Сувдан эргийг довтлох төвлөлгөөгөө боловсруулж, үүнийгээ ч алдаа мадаггүй биелүүлсэн юм. Гэсэн хэдий ч тэр цаашид юу болохыг маш сайн мэдэж байв. Бид хамгийн ихдээ бүтэн жил зогсолтгүй довтолж чадна. Гэхдээ би дайны хоёр дахь, гурав дахь жилүүдийн тухайд баталгаа өгч чадахгүй хэмээн адмирал дайны явцын тухай мэдээллэхдээ хэлж байжээ. Ямамото АНУ-ыг ялахын тулд Японы арми Вашингтон хүртэл хүчирхэг довтолгоо хийж бууж өгөх явцыг цагаан ордонд хийх естой гэж үзэж байсан юм. Манай улс төрчид ямар ч санаа зоволгүйгээр Япон – Америкийн дайны талаар ярих юм. Тэд ялалтандаа итгэлтэй байж ямар ч золиос гаргахад бэлэн гэж байгаа нь миний санааг зовоож байна хэмээн хэлж байв. Ямамотогийн таамаг бүрэн батлагдав. Дайны эхний 2 сар амжилттай давшсаны дараа Японы хүчин давуу байдлаа алджээ. Гэсэн хэдий ч Тэнгисийн хүчний командлагч байдлыг эргүүлэхийн төлөө бүх хүчээ зориулж байв. Тэрээр амжилтанд хүрэхгүйгээ мэдэж байсан ч үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн юм. 1943 оны 12-р сард Японы арми Гуадалканалын төлөөх тулаанд ялагдсанаар дайны стратегийн байдлаа бүрэн алдав. Адмирал Ямамото эл ялагдал нь цэрэг офицеруудын сэтгэл зүйн байдлыг сайтар ойлгож байсан учир Өмнөд номхон далайн цэргийн нэгдлүүдийг шалгахаар очжээ. 1943 оны 4 – р сард болсон уг шалгалтын талаарх мэдээллийг Америкийн тагнуулчид олж мэдэв. Тэд Ямамотог Рабаулаас 4-р сарын 18-ны өглөө Соломоны арлуудад байрлах Баллала онгоцны буудал руу нисэхийг мэдэж байв. Түүнийг замд нь барихаар АНУ -ын агаарын хүчний 347 болон 339-р сөнөөх баг агаарт хөөрчээ. Нисгэгчид өндөр албан тушаалтанг барихаар явж байсан ч хэн гэдгийг нь баттай мэдсэнгүй. Япончууд Ерөнхий командлагчийнхаа нисэх маршрутыг дайсанд алдсанаа мэдээгүй ч түүний аюулгүй байдалд санаа зовж байсан учир адмиралд нислэгээ өөрчлөхийг санал болгож байв. Гэвч Ямамото зөрж Бетти гэх бөмбөгдөгч онгоцонд нисгэгчийн хажууд суун 400 гаруй км зам туулах нисэлгээ хуваарийн дагуу эхэлсэн байна. Гуадалканалаас Беттиг сөнөөхөөр тусгай тоноглол бүхий нэмэлт шатахууны нөөцтэй Р-38 төрлийн 19 онгоц хөөрөв. Гэвч 3 онгоц нь эвдрэлээс болж газардав. Үлдсэн онгоцнууд нь баригдахгүйн тулд доогуур радио холбоонд чимээ өгөлгүй нисчээ. Онгоцнууд устгагчдын, хамгаалалтын гэсэн хоёр багт хуваагджээ. Устгагчдын бүлгийн дөрвөн онгоц ямар ч тохиолдолд адмирал Ямамотогийн онгоцыг сөнөөх ёстой. Харин үлдсэн онгоцууд хамгаалах үүрэгтэй Японы онгоцуудын учрыг олох үүрэгтэй байв. Устгагчдын бүлэгт дэслэгч Томас Ланфьер, Рекс Барбер, Жо Мур, Жим Макланаган нар байв. Гэвч дэслэгч Мур Макланаган нарын онгоцны түлш дамжуулах хоолойд гэмтэл гарсан учраас буцахаас өөр аргагүй болжээ. Тиймээс энэ бүлэгт дэслэгч Бесби Холмс, Рей Хайн нарыг нэгтгэв. Токиогийн цагаар өглөөний 9:30-д хоёр талын онгоцууд Бугенвиль арлын дээр уулзав. Адмирал Ямамотог хамгаалж Зеро хэмээх 6 сөнөөгч онгоц дагалдаж явсан байна. Р-38 онгоцнуудын хамгаалалтын баг Японы сөнөөгч онгоцнуудыг холдуулах үед устгагчид бөмбөгдөгч онгоц руу довтлох тушаал авав. Даалгавраа амжилттай биелүүлжээ. Эхний Бетти ширэнгэн ойд унасан бол 2 дахь нь усанд ослын буулт хийв. Довтолгооны үед америкчууд хохирол амсаагүй ч буцах замдаа Японы сөнөөгчдын дайралтанд өртөж Рэй ханы онгоц сүйрч нисгэгч нь нас баржээ. Усанд буусан Бетти – гээс гурван хүн амьд гарсны дунд дэд адмирал Матомэ Угаки байв. Тэрбээр дараа нь камиказегийн дайны үзэл суртал хариуцагч болсон юм. Матомэ 1945 онд өөрөө камиказе болж Окинава арлын ойролцоо тулалдаж байсан Америкийн хөлөг онгоцнуудыг сөнөөгч онгоцоороо мөргөж Эзэн хаандаа амиа зориулжээ. Адмирал Ямамотогийн онгоц ширэнгэн ойд сүйрсэн бөгөөд аврах баг дараа өдөр нь олжээ. Онгоцонд сууж байсан, явж байсан хүмүүсээс нэг нь ч амьд гарсангүй. Адмирал Ямамотогийн цогцсыг онгоцныхоо суудлын даруулгатай хэвээр нь олжээ. Тэрбээр гартаа сэлэмнийхээ ишийг атгасан чигээр нас барсан нь жинхэнэ эр цэрэг байсныг нь нотолдог. Адмирал газарт унахаас өмнө суманд оногдож нас барсныг шинжээчид тогтоосон байна. Адмиралын цогцсыг чандарлаж эх оронд нь хүргэсэн бөгөөд нэр төртэй оршуулжээ. Исороку Ямамотод Флотын Адмирал цол болон Япон улсын хамгийн дээд шагналыг нөхөн олгосон түүхтэй. Адмирал Ямамотогийн үхэл Японы армид хүнд цохилт болов. Адмирал дайнд дургүй байсан ч Агуу дайчны бэлэг тэмдэг болсоор ирсэн юм. Түүний үхэл Японы хувьд нөхөж баршгүй хохирол болсон бол Америкчуудын хувьд баярт мэдээ байлаа. Өшөө авалт ажиллагаанд оролцсон хүн болгон шагнуулсан боловч Томас Ланфьер, Рекс Барбер нарын маргаан бараг 30 жил үргэлжилжээ. Тэд хоюулаа л адмирал Ямамотогийн онгоцыг унагаж түүнийг устгасан гэж нотолж байв. 1975 онд хамгаалалтын Зеро япон нисгэгчдийн нэг болсон явдлын тухай үнэнийг ярьж Рекс Барбер адмиралын онгоцыг унагаасан нь тодорхой болжээ. Гэсэн хэдий ч маргаан үргэлжилсээр байсан бөгөөд 2003 онд адмирал Ямамотогийн онгоцнуудын хэсгүүдийг сайтар судалж үзсэний дараа л гавьяа Бербарынх болох нь тогтоогджээ. Харамсалтай нь тэр үед нисгэгч нас барсан байв. Рекс Барбер 2001 онд 84 насандаа Хорвоогийн жамаар оджээ.

©duuren.mn

3 “Адмирал Ямамотог ангуучилсан нь

  1. Pingback: WordPress / Mobile Apps

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: juegos friv

Leave a Reply