Цаг агаарын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Орхон, Завхан аймагт бага зэрэг цас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар  солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос  5-10 м/с, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур болон,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод,  Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с.  10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын  нутгаар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с, 11-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Цаг агаарын мэдээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply