Дуучин Н.Наранбаатар шинэ захидал задаллаа

naagii-copyДуучин Н.Наранбаатар: “Өрнийн салхи зүрхэнд эргэж, Монгол аялгуутай эвсэн найрсаад, хүмүүний сэтгэлийг татах мөчид би дуулахын жаргалыг мэдэрнэ.”

Улсын Филармонийн дуучин СТА Н.Наранбаатарын шинэ цомгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр 12 цагт Улсын Филармонийн байранд боллоо. Хуралд СТА Н.Наранбаатар болон Герман улсын хөгжимчин, продьюсер Мартин Зенкер нар оролцлоо.

img_0571-copy-copy“Миний захидал” нэртэй энэхүү цомгоо Австри, Солонгос, Орос, Герман улсын алдартай жазз хөгжимчидтэй хамтран бүтээжээ. Тус цомогт Монголын алдартай хөгжмийн зохиолчдын уран бүтээл болон дэлхий нийтэд хүртээл болсон жазз дуунууд багтсанаар онцлог аж. Европын дуу хөгжмийн стандартад нийцүүлэн, чанарын өндөр түвшинд Герман улсад хийлгэсэн цомогт Монгол 5, гадаад 5 нийт 10 дуу багтжээ.

Энэхүү цомогт Харангын Ц.Чулуунбатын ая, СГЗ Ү.Хүрэлбаатарын шүлэг “Захиа” гэдэг дуу багтсан байна. Тэр ч утгаараа “Миний Захидал” гэж нэрлэсэн бөгөөд, захиа хэмээх амьд харилцааг өдгөө сэргээх зорилгоор ийнхүү нэрийдсэн гэсэн юм. Мөн хайртай дотны хүмүүстээ бичсэн 10 шилдэг захиаг шалгаруулж шагнах юм байна.

12-р сарын 9-нд 12 цагаас HiFi records-д  шинэ CD-ний нээлтийн өдөрлөг болох бөгөөд эхний 10 хүнд цомгоо бэлэглэж, өдрийн турш ирсэн сонсогчиддоо гарын үсэгтэй плакат өгч, олон олон гэнэтийн бэлгүүд бaрих аж.

©duuren.mn

 

10 “Дуучин Н.Наранбаатар шинэ захидал задаллаа

  1. Pingback: pezevenk

  2. Pingback: DMPK

  3. Pingback: Law Diyala

  4. Pingback: 360 frontal

  5. Pingback: Engineer X

  6. Pingback: Colarts arab

  7. Pingback: geo

  8. Pingback: empresas de assistência informática

  9. Pingback: Dokter obgyn terbaik di jakarta

  10. Pingback: Wedding Organizers

Leave a Reply