ТҮЦ эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа танилцууллаа

ТҮЦ  эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарт танилцууллаа.

Баянзүрх дүүргийн иргэн Б “Би барилгын салбарт олон жил ажилласан. Гэтэл барилгын ажил зогсонги байдалд орсон учраас ямар ч аргагүй ТҮЦ ажиллуулж ар гэрээ авч явах гэж ядарч явна. Гэтэл зөвшөөрөлгүй гээд ТҮЦ-ийг маань хаачихвал гэр бүлээ хэрхэн тэжээх болж байна. Ер нь ТҮЦ эрхлэгчдийн олонхи нь дээд сургууль төгсөөгүй учраас тэр бүр өөрсдийнхөө төлөө шуурхай тэмцэж чадахгүй юм. Тиймээс хүн бүр амьдрах гэж зүтгэж яваа учраас төр засгийн удирдлагууд болон мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтарч ажилламаар байна. Холбогдох байгууллагаас сургалт семинарыг зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм бол бид бүхэн хуулийн дагуу ажиллахад бэлэн байгаа” гэв.

ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба “Нийслэлээс тухайн дүүрэгт хэчнээн ТҮЦ байх ёстой, хаана байрлаж, хэрхэн ажиллуулах талаар ерөнхий чиг өгмөөр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн автобусны буудал бүрт хичнээн  ТҮЦ байрлуулна гэдгээ  заагаад өгчих хэрэгтэй. Улмаар тухайн дүүргийн ТҮЦ эрхлэгчид дотроо хуралдаад хаана ямар байршилд хэнийх байх ёстойгоо шийдчихнэ. Бид бүхэн хэн нь хэр удаан худалдаа хийж байгааг мэднэ шүү дээ. Түүнчлэн манай холбооноос Баянзүрх  дүүргийн нэг автобусны буудал орчмыг тохижуулаад нийслэлийн удирдлагуудад танилцуулъя гэж бодож байгаа” гэж байсан юм.

Ийнхүү холбогдох байгууллагын дарга нар иргэдийн санал хүсэлтийг сонсоод тэдний асуултад хариуллаа.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Шуурхай удирдлагын төвд иргэдээс “ТҮЦ эрхлэгчид ариун цэврийн шаардлага хангадаггүй, бие засч, хогоо хаяж, тоос шороогоо угаасан бохир усаа тухайн орчиндоо шууд цацчихдаг. Түүнийгээ цэвэрлэдэггүй. Үүнээс болж халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байна” гэх зэрэг  санал гомдлыг ирүүлдэг. УСУГ-аас байнга “ТҮЦ эрхлэгчид бохирын хоолой руу угаадас цацаад хөлдөөгөөд хаячихдаг” гэдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэвчих үедээ тэвчээд чимээгүй өнгөрөөж л байгаа. Бид нийслэлд байгаа энэ олон ТҮЦ-ийг цэгцэлж, зохицуулах асуудлыг ярилцаж байна. Та бүхэн ч санал нэг байгаагаа илэрхийллээ. Гэхдээ энд үзэл бодлын зөрчил байх шиг байна. Бид та бүхнийг “Ажиллуулж байгаа ТҮЦ-ээ өөрчил, энэ компанийн хийсэн ТҮЦ-ийг ав” гэж ерөөсөө шаардаагүй. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, бохирын шугамд холбогдсон, эмх цэгцтэй, хуулийн дагуу хэрхэн ажиллуулах вэ гэдийг л чухалчилж байна” гэв.

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Төрийн байгууллагын албан хаагч, ТҮЦ эрхлэгч иргэд бидэнд ялгаагүй зовлон бэрхшээл тулгардаг. Тиймээс бид бүхэн аливаа зүйлийг хийхдээ тодорхой зарчимтай байх хэрэгтэй. Манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 17-оос 12 дугаар сарын 1-ний хооронд 632 өргөдөл ирсэн байна.

Эдгээрийн 311 нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авч, хохирсон иргэд байх жишээтэй. Энэ нь зөвхөн ТҮЦ-ээс болоогүй бусад хүчин зүйлсээс шалтгаалж дээрх иргэд эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг онцлон хэлье. Хэн ч гэсэн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд ажиллаж гэр бүлээ тэжээх ёстой. Гэтэл та бүхэн хил гаалиар шалгуулаад оруулж ирж байгаа бүтээгдэхүүн учраас аюулгүй гэж хэлж байна. Өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн байгаа үед өнгөрсөн жил оруулж ирсэн бүтээгдэхүүн зарагдахгүй байж байгаад хугацаа нь дуусна. Гэтэл хугацааг нь хуурамчаар сунгаад та бүхэнд хямдаар өгнө. Улмаар тэр бүтээгдэхүүнийг энгийн нэгэн иргэн худалдан авч амь насаараа хохирч байна.

Өнөөдөр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан учраас бид бүхэн бүх шатанд хяналт шалгалтаа чангатгаж байгаа. Улаанбаатар хотод 800 ТҮЦ зөвшөөрөлгүй, 500 нь зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид шалгалтын явцад ажилладаггүй. Шалгалт явуулаад дууссаны дараа онгойгоод үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хяналт шалгалтыг дарамт гэж ойлгож болохгүй. Энэ нь таныг ямар нэг эрсдэл, аюулд орохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм шүү. Та бүхний санал хүсэлтийг сонслоо. Зөвлөн туслах ажлыг хангалттай сайн хийж чадна. Харин та бүхэн идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Та бүхэн олон жил ТҮЦ ажиллуулж ажил, амьдралаа залгуулах гэж янз бүрийн шахалт, дарамтад орж ирсэн. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй  ТҮЦ эрхлэх болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ТҮЦ-ийг ажиллуулах журмыг өнгөрсөн хугацаанд НИТХ-аар хоёр ч удаа батлуулсан. Журмаар ТҮЦ-ийн зөвшөөрлийг олгох тусгай Зөвлөл бий болгоод, дүүргийн Засаг даргын мэдэлд өгснөөр энэ асуудал маш замбараагүй болсон юм. Ялангуяа 2016 оны сонгуулиар ТҮЦ эрхлэгчдээр далимдуулж маш их ашиг олсон. Энэ хууль бус өрнөсөн асуудлыг таслан зогсооно. Өнгөрсөн долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар Захирагчийн ажлын албанаас журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцүүлсэн. Энэ санал Засаг даргын Зөвлөлөөр ороод НИТХ-аар батлагдвал хамгийн гол нь худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг дүүргээс олгохгүй болно. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд өгөх зөвшөөрөл  цэгцтэй , журамтай тодорхой болно.Уг журмыг аль болох та бүхний эрх ашгийг бодолцож боловсруулж байгаа учраас та бүхний саналд нийцэх байх. Хаана ямар байршилд ТҮЦ байрлуулах вэ гэдгийг ярилцаад ерөнхий зураглал хийж байна. Зөвшөөрөлгүй газар байгаа ТҮЦ-ийг аль болох өөр боломжийн байршилд байрлуулна. 40 гаруй хоногийн өмнөөс иргэдийн саналыг авч эхэлсэн. Та бүхэн одоо ч гэсэн өөрийн саналыг өгөх боломжтой” хэмээлээ.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын албаны хувьд ТҮЦ эрхлэгчдийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрыг эзэмших гэж байгаа бол албан ёсны Засаг даргын шийдвэр, захирамжтай байх ёстой. Нийслэлийн Засаг дарга болон Захирагчийн албанаас тодорхой чиглэл гарвал бид бүхэн тухайн бодлогыг баримталж ажиллана. Одоогоор нүүлгэх шаардлагатай ТҮЦ эрхлэгчид албан ёсны шаардах хуудас өгсөн байгаа. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Түүнчлэн ТҮЦ-ийн журмыг шинэчлэхдээ тэдний саналыг авч, хамтран ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах   хэлтсээс мэдээллээ.

44 “ТҮЦ эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа танилцууллаа

  1. Pingback: www.mukban.com

  2. Pingback: colarts Diyala

  3. Pingback: scr888 login

  4. Pingback: hair bundles

  5. Pingback: Contract Research Organization for DMPK

  6. Pingback: Betting Bola Online

  7. Pingback: Iraq coehuman

  8. Pingback: lowongan kerja pns oktober

  9. Pingback: Kuruganti Event Organizers Hyderabad

  10. Pingback: forex bank

  11. Pingback: green coffee

  12. Pingback: pendaftaran tes cpns

  13. Pingback: Anti aging snow algae

  14. Pingback: DMPK Studies Outsourcing

  15. Pingback: in vivo metabolism studies in Mice

  16. Pingback: Timotic

  17. Pingback: blokeringer

  18. Pingback: forex signals

  19. Pingback: science

  20. Pingback: blacharz łódź

  21. Pingback: bitcoincasino us

  22. Pingback: new Zealand casino reviews

  23. Pingback: cum compilation

  24. Pingback: 토토사이트 추천

  25. Pingback: tsn.us.com

  26. Pingback: krwawienie

  27. Pingback: UK Chat

  28. Pingback: carey

  29. Pingback: Digital Marketing Solutions

  30. Pingback: anabolic steroids

  31. Pingback: cexio margin trading

  32. Pingback: Chicago Illinois

  33. Pingback: metabolism studies in drug

  34. Pingback: empresas de informática lisboa

  35. Pingback: PK screening in dogs

  36. Pingback: https://www.ninhbinhtours.com

  37. Pingback: all in one gym set

  38. Pingback: Free Teen Chat

  39. Pingback: Newer Movies

  40. Pingback: er sagte

  41. Pingback: in vivo PK analysis

  42. Pingback: Gvk Bio company info

  43. Pingback: unicc new domain 2019

  44. Pingback: New Pokies & the best offers for online casinos in NZ

Leave a Reply