Цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур, Байтаг богд орчим болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-8-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 

Leave a Reply