ТҮЦ эрхлэгчдийн 98% нь зөрчил гаргадаг

Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2016 оны наймдугаар сарын 22-ны өдрийн тушаалын хэрэгжилтэд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ.

Тус шалгалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зургаан дүүрэгт явуулав. Шалгалтын явцад тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ажлын хувцас, энгэрийн тэмдэггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм. Тиймээс шаардлага хангаагүй ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, мэдэгдэх хуудас өглөө. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр өөрсдийн дураар ТҮЦ байрлуулсан зэрэг зөрчил илэрсэн юм.
tuts-copy-copy tuts-copy-copy
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хувьд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 170 гаруй ТҮЦ байдаг. Ажлын хэсгийнхний тус дүүрэгт хийсэн шалгалтаар 10 гаруй ноцтой зөрчил илрүүлсэн юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын ахлах байцаагч Ж.Ариунаа “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Үүнээс гадна хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ил задгайгаар худалдаалж байна. Мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах зэрэг зөрчил илэрч байна” гэлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу бичигдсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүллээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас гарсан зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу торгууль ногдуулж, хориотой бараа бүтээгдэхүүнийг хураан авсан юм.

Аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой

Харин Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид цөөнгүй байдаг байна. Тэдэнд өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж, шаардах хуудас хүргүүлсэн аж. Тус дүүргүүдэд мөн адил тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүн буюу хачиртай талх, кимбаб, пирошки зэргийг ил задгай зарж байсан зөрчил илрэв.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр “Уг шалгалтыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын байцаагчдаас бүрдсэн  ажлын хэсэг хийж байна. ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг удаа дараа зөрчдөг. Өнөөдөр ч мөн ялгаагүй тамхи ширхэглэн зарсан нийтлэг зөрчил илэрлээ” гэлээ. Харин нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Б.Идэрмөнх “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлгүй, тодорхой шаардлага биелүүлдэггүй олон ТҮЦ бий. Мөн үйлдвэр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой. Гэтэл Шастины нэрэмжит III төв эмнэлгийн автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-үүд нь шатахуун түгээх станцтай зэрэгцээд шахуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тиймээс  зөвшөөрөлгүй эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв.

Байцаагчдын тогтмол хийдэг шалгалтаар ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг байнга зөрчдөг гэдгийг албаныхан онцлов. Түүнчлэн 2014 онд НИТХ-аас баталсан 54 дүгээр журамд стандартад нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй зүйлийг тусгасан учраас зөрчил их гардаг талаар байцаагчид хэлж байсан юм.

Өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн дйилэнх нь гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй зөрчил нэлээд байсан аж. Мөн батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй тавигдсан 757 цэг байгаа нь хувийн ашиг сонирхол болон иргэдийг хаа дуртай газраа ТҮЦ байршуулах, шилжин нүүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн иргэдээс ирүүлж буй санал хүсэлт, гомдлын хүрээнд авч үзэхэд ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх буюу 80-90% нь цаг хэтрүүлэн ажиллаж байгаа нь тогтоогджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

44 “ТҮЦ эрхлэгчдийн 98% нь зөрчил гаргадаг

  1. Pingback: how to get high quality backlinks

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: GVK Biosciences

  4. Pingback: friv 1

  5. Pingback: TS Escorts

  6. Pingback: iraq Colarts

  7. Pingback: lace frontal

  8. Pingback: DMPK Services Company

  9. Pingback: http://www.guaranteedppc.com

  10. Pingback: Digital Marketing Company

  11. Pingback: kapan pendaftaran cpns 2018 dibuka

  12. Pingback: 움짤

  13. Pingback: devis travaux rénovation appartement

  14. Pingback: Indian food recipes

  15. Pingback: C++ Tutorial

  16. Pingback: IND ADME Studies

  17. Pingback: forex signals

  18. Pingback: payday loan

  19. Pingback: blokeringer

  20. Pingback: nandrolone phenyl propionate

  21. Pingback: search engine agency

  22. Pingback: Aleksandar

  23. Pingback: gitano

  24. Pingback: iPhone usati

  25. Pingback: colege11

  26. Pingback: penis enlargement

  27. Pingback: 안전놀이터

  28. Pingback: http://bitcoinsportsbooks.info

  29. Pingback: bitcoin-casino.review

  30. Pingback: instakram kasmanin yollari

  31. Pingback: website design bengaluru

  32. Pingback: UK Chat

  33. Pingback: view publisher site

  34. Pingback: Metabolic stability

  35. Pingback: Pharmacokinetic Screening in mide

  36. Pingback: lequipe mobile

  37. Pingback: Teen Chat Rooms

  38. Pingback: http://www.ebank97.com/gguo/search.php?kw=

  39. Pingback: Samsung

  40. Pingback: office cleaning

  41. Pingback: bitcoin hosting

  42. Pingback: purchasing software

  43. Pingback: Top online Casinos in New Zealand with No Deposit Bonus

  44. Pingback: GVK bio sciences new news

Leave a Reply