ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

doh-copy-copyДэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна.

2016 онд “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе хэлэхдээ “…Яг одоо бол  ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг мөн. Энэ боломжийг ашиглан 2030 он гэхэд нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн ДОХ-ын аюулыг устгахын төлөө яаравчилья” гэж гишүүн орнуудад уриалсан байна.

2015 оны байдлаар дэлхий дээр:

–       36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.

–       2,1 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авсан байна.

–       17 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж байна.

–       1,1 сая  хүн ДОХ-ын улмаас нас барсан байна.

2016 оны байдлаар Монгол улсад ДОХ-ын 221 тохиолдол илрээд байна.

Leave a Reply