Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 22..-290С, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор 9..-150С, бусад нутгаар 16..-210С градус байдаг. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр 47..-550С, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар -30..-350С, бусад нутгаар 39..-440С градус хүрч хүйтэрдэг бол 1987-1990, 1995-1999, 2013-2014 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор +9..+150С, бусад нутгаар +1..+70С градус хүрч дулаарсан байна.

Уур амьсгалын дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6мм, бусад нутгаар 0-3 мм цас ордог. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006 онд тун бага цас оржээ.

Уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993, 2001-2004, 2006-2010 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1987, 1989 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар, 1986, 1991, 1993, 2001-2004, 2006-2010 онд Арц богдын өвөр хоолойгоор 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байв.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба  Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-323 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увс, Ховдын баруун, Завханы зүүн, Баяхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст цас орж цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Алтайн уулсаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Өвөрхангайн ихэнх нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Мөн гураврдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус өдөртөө 29-34 градус хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14м/с, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтий, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба  гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд хугацаанд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн баруун хил орчмын нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орж шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.

Одоогийн байдлаар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,01-0,25 г/см3, Увсын Зүүнхангай, Завхан, Ховдын Алтай, Завханы Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Цагааннуур, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Галт, Түнэл, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангайн Хайрхан, Өлзийт, Цэцэрлэг, Булганы Тэшиг, Булган, Сэлэнгэ, Бугат, Орхон, Сайхан, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Рашаант, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Дархан,Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Улаанбаатар, Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өндөрхаан, Дорнодын  Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол сумдад 11-20 см, тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газартаа 50-60 см, нягт нь 0,10-0,24 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Сагил, Түргэн, Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэс, Хөвсгөлийн  Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Тариалан, Архангайн Жаргалант, Булганы Баян-Агт, Сайхан, Хангал, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Хэнтийн Батноров, Норовлин, Дадал, Дорнодын Баян-Уул, Сэргэлэнд 21-42 см зузаан цастай буюу нягт нь 0,06-0,35 г/см3  байна.

11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарсан бөгөөд сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу.

ЦУОШГ

Leave a Reply