Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран “Хот ба сэтгүүлч” уулзалтыг 11-р сарын 24-нд зохион байгууллаа.
“Нүхт корпорейт” цогцолборт болсон уг уулзалтад НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн ажлын албаны харъяа газрууд, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нар болон нийт 120 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-д МАН олонхи болж, нийслэлийг хотыг шинэ зохион байгуулалтаар удирдан ажиллаад дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн болон иргэдийн өмнө бодитоор тулгарж буй бэрхшээлийг олж шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргахыг эрмэлзэж ажиллалаа. Төр, ард түмний гүүр болсон хэвлэл мэдээллийн салбартай нягт хамтарч ажиллах нь нийслэлд тулгамдаж буй асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой” гэдгийг онцолж байв.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Монголын хэвлэл мэдээллийн салбарын байгууллагуудын 85 хувь нийслэлд байдаг. Нийт сэтгүүлчдийн мөн 80 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна. Тиймээс сэтгүүлзүйн салбар нийслэлтэй салшгүй холбоотой юм” гэж тодотгосон юм.
Үүний дараа Хотын дарга С.Батболд Нийслэл хотыг 2016-2020 он хөгжүүлэх төлөвлөгөө болон хотын ерөнхий мэдээллийг танилцуулав. Тухайлбал Улаанбаатар хот ДНБ-ий 64 хувь буюу 14 их наяд 881 тэрбум төгрөгийг үйлдвэрлэдэг, Улаанбаатар хотод улсын нийт ААН-ийн 63 хувь буюу 43490 ААН бүртгэлтэй, нийт зээлийн 78 хувь нь гардаг, хадгаламжийн 80 хувь нь ноогддог, бүх их дээд сургуулийн 96 хувь, ЕБС-ийн 28 хувь, цэцэрлэгийн 48 хувь нь байдаг, нийт автомашины 69 хувь буюу 331564 байдаг аж. Нийслэлд жил бүр 40 мянган автомашин нэмэгддэг ч төмрийн хаягдлын цэгт нэг нь ч очдоггүй.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хороолол байдаг бөгөөд хүн ам, нийт өрхийн 60 хувь нь амьдарч байна. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын яндан болон халаалтын зуухнаас гарч байгаа бол автомашинаас 10 хувь, цахилгаан станцаас 6, бусад эх үүсвэрээс 4 хувь нь ялгарч байгаа судалгаа гарчээ.
Нийслэлийн төсвийн хувьд, жилдээ нийт 550 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг бөгөөд орлогын дийлэнх хувийг орлогын албан татвараас бүрдүүлдгийг Хотын дарга мөн онцолж байв. Цаашдаа нийслэлийн бие даасан эдийн засгийн бий болгож, эдийн засгийн хүчирхэг бааз суурьтай болгох бодлого барьж байгаа юм байна.
Хотын дарга төгсгөлд нь “Миний зүгээс Засгийн газарт нийслэлийг тусгай статустай засаг захиргааны нэгж болгох санал тавьж байгаа. Тийм учраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Нийслэлийн статусыг дээшлүүлэхгүйгээр энэ бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Үүнээс гадна миний зүгээс “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барьсан. Аз жаргалын хэмжүүр олон ч хүн бүр өөрөө өөрийнхөө аз жаргалыг мэдэгдэг, нийслэлд амьдарч байгаадаа бахархдаг тийм орчныг бүрдүүлэх, хүн рүү чиглэсэн ийм хөтөлбөр байх ёстой гэж үзсэн. Өндөр технологид чиглэсэн үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, өрсөлдөх чадвартай, монгол үндэсний хэв маягтай, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн том зорилт дэвшүүлээд байна” гэв.
Ингээд үндсэн үйл ажиллагааны дараа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийслэлийн удирдлага, агентлаг, газруудын дарга нартай танилцаж, сонирхсон сэдвүүдээрээ ярилцлага өрнүүлсэн юм.
Эх сурвалж. montsame.mn
Pingback: www.office.com/setup
Pingback: iraq political & Law
Pingback: IN Vitro ADME
Pingback: hair bundles
Pingback: Engineer Aws Alkhazraji
Pingback: DMPK
Pingback: easy forex
Pingback: CPNS 2018 Kota Bandar Lampung
Pingback: 검증사이트
Pingback: Online Brand Management Services
Pingback: university of diyala
Pingback: C++ Tutorial
Pingback: tutorial
Pingback: cash advance
Pingback: كلية العلوم جامعة ديالى
Pingback: primobol tablets
Pingback: search engine optimization consultants
Pingback: gypsies
Pingback: iPhone ricondizionati
Pingback: poker online
Pingback: 토토사이트 추천
Pingback: 2018 new casinos 2018
Pingback: top pokie sites
Pingback: www.bitcoinsportsbook.info
Pingback: krwawienie
Pingback: Best online casino reviews in New Zealand
Pingback: UK Chat Rooms
Pingback: why not try these out
Pingback: Steroid Shop
Pingback: horse games for kids
Pingback: bitstamp trading
Pingback: manutenção informatica
Pingback: Free Teen Chat Rooms
Pingback: PK Studies in Massachusetts
Pingback: Riconoscimento facciale
Pingback: weber state university housing
Pingback: International Moving Company
Pingback: PK screening in beagle dogs
Pingback: Top online Casinos in New Zealand with No Deposit Bonus
Pingback: GVK Biosciences
Pingback: New Pokies & the best offers for online casinos in NZ
Pingback: gvk biosciences
Pingback: GVK bio sciences recent news
Pingback: Gvk bio
Pingback: how make money with iphone
Pingback: ctfo vape
Pingback: digital po
Pingback: GVK Biosciences
Pingback: payment processing cbd