Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд томилогдсон дүүргийн Засаг дарга нарыг хуралдааны үеэр товч танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүргийн хөгжлийн төлөө Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон дүүргийн хөгжлийн төлөө намчирхалгүй хамтарч гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна” хэмээгээд Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ. Баянзүрх дүүргийн ИТХ энэ долоо хоногт албан ёсоор хуралдаж, асуудлаа шийдвэл бүх дүүрэг удирдлагатай болох юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ажлын талаар товч танилцуулсан. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн гэдгийг тэрээр онцлоод өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн. Хэдий бид цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна гэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрээр “Өнгөрсөн сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өсч байна. Бид төвийн чиглэлээр 70 хүн нэмэлтээр эргүүл хийлгэж байгаа” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт харьцангуй тайван байсан. Энэ их цасны улмаас дуудлага нэмэгдсэн. Цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Хайлаастын, шинэ Гэмтлийн гээд зарим өсгүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд их ачаалал үүсгэсэн. Мөн галт тэрэгний тээвэрлэлт нэмэгдсэн нь хөдөлгөөний эрчмийг бууруулахад нөлөөлж байна” гэлээ.

“Энэ сарын 17-18-нд орсон цас зарим газраар 16-21 см хүрсэн. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Хэдийгээр зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн” гэдгийг НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэлээ. Мөн ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4 “Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

  1. Pingback: Event Managers in Hyderabad

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: DMPK

  4. Pingback: engineering uodiyala

Leave a Reply