Дараа нь Хангайн нуруу, Алтайн нурууны нэрийг өөрчлөх үү

 

medee-mn-copy-copy

Улаанбаатар Их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг та. Яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

hentiin-copy-copy-Түүхэн газар усны нэрийг дуртай хүн өөрчлөөд байдаг зүйл биш. Энд улс эх орны, тусгаар тогтнолын асуудал давхар яригдаж байдаг. Бурхан халдун гэдэг бол Хэнтий гэдэг том нурууны томоохон нэг оргилын нэр. Хэнтий уулын ноён оргил нь Асралт хайрхан. Түүний дараа Бурхан халдун гээд олон оргил байдаг. Гэтэл нэг оргилынх нь нэрээр Хэнтийн нурууг бүхэлд нь нэрлэх гээд байгаа учир шалтгааныг би ойлгохгүй байна. Сайд, дарга нар юу бодож байгаа юм мэдэхгүй. Шинжлэх ухааны академи гэж Засгийн газрын өөрсдийнх нь санхүүжүүлдэг томоохон байгууллага байна. Энэ хэдээсээ асуусан юм уу. Энэ бол зохисгүй үйлдэл. Дараа нь Хангайн нуруу, Алтайн нурууны нэрийг өөрчлөх үү.

Дэлхийн газарзүйн түүхэнд энэ нэрээрээ бичигдсэн байдаг уу?

-Дэлхийн газарзүйн түүхэнд Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Алтайн нуруу гээд ноён том уулуудын нэр болон бичигдсэн байдаг. Дэлхий нийтэд “Уучлаарай, Хэнтийн нурууг Бурхан халдун гэдэг болсон” гэж хэлэх юм уу. Саяхан Өндөрхаан хотын нэрийг Чингис хаан хот болголоо. Чингис хаан нэрийг дуртай монгол хүн хэлдэггүй. Тийм учраас ахмад, өвөг дээдэс маань тэр хүнийг нэрийг хэлэхээс цээрлээд, хүндэтгээд Өндөрхаан гээд нэрлэчихсэн байхад нь сольчих юм. Түүхийн шинжлэх ухаанд 30 гаруй жил ажилласан хүний хувьд үнэхээр зохисгүй үйлдэл гэж хэлмээр байна. Ямар шалтгаанаар өөрчилж байгаагаа ард түмэнд мэдээллэх ёстой. Би хувьдаа зайлшгүй өөрчлөх онцгой шалтгаан олж харахгүй байна.

-Түүхийн хувьд Хэнтий хан уул гэж хэдий үеэс нэрлэсэн байдаг вэ?

-Хэнтий хан гэж нэрлэсэн үе нь Монголын түүхэнд дундад зууны үед гардаг. Бурхан халдун гэдэг нэрийг бол 13 дугаар зуунд Чингис хааны үед өгсөн гэж Монголын нууц товчоонд бичигдсэн байдаг. Чингис хааны аминд хүрсэн, амийг хамгаалсан ийм хангай учраас өглөө бүр цай, идээнийхээ дээжийг өргөж байгаарай гэж Их хаан  нууц товчоон дээр маш тодорхой гэрээсэлсэн байдаг. Тиймээс ихэс дээдсийн хүндэтгэдэг газар болгоод, үеийн үед тахиад ирсэн тахилгатай уул. Гэтэл зөвхөн Хэнтийн нурууны нэг оргилын нэрээр бүхэл бүтэн Хэнтийн нурууг нэрлэх гээд байгааг ойлгохгүй байна.

-Төр, засаг уул, усны нэрээр битгий оролдооч гэж та твиттертээ бичсэн байсан?

-Би сошиал сүлжээгээр түүхэн газар усны нэрээр битгий оролдооч гэж УИХ-ын дарга М.Энхболдод хэлсэн. Ганц уул усны нэр биш. Монголын түүх, соёлын олон дурсгал үгүй болж байна. Би бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа юм биш. Соёлын Өвийн тухай хууль гэж маш сайн хууль бий. Тэр хуулинд уул, уурхай зам барилга хийж байгаа аж ахуйн нэгж, компаниуд тухайн талбай дээрээ түүх соёлын дурсгалт зүйл байна уу, үгүй юу гэдгийг шалгуулж байгаа бол авран хамгаалах хэрэгтэй. Энэ бол хуулийн маш тодорхой заалт. Үүнийг хэрэгжүүлээд бүтээн байгуулалтаа хийж болно. Өчнөөн дурсгалт зүйлийг устгачихсан байна.

-Уул, усны нэрийг өөрчиллөө гэхэд ямар хор уршигтай вэ. Тухайлбал, түүхийн ном сурах бичигт засвар орох уу?

-Ямар хор уршиг үргэлжилж гарахыг би таашгүй. Хэнтий аймгийн нэрийг бас өөрчлөх үү, Бурхан халдун аймаг гэх үү. Хэрэв энэ нэрийг УИХ хэлэлцээд өөрчилвөл бид хуулиа хүссэн ч хүсээгүй дагана. Ингэсэн тохиолдолд түүх соёлын маш олон нэр томъёо өөрчлөгдөнө. Арай гэж нэг сурах бичиг хийсэн. Тэрийг солих хэрэгтэй болно. Хичнээн их үргүй зардал нэмж гарах бол оо.

-Уулын нэрийг өөрчилье гэвэл энэ салбарын эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлэх ёстой байх?

-Монгол улсад бүхэл бүтэн Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэн гэж бий. Уул, усны нэр, бүтэц судалгаа хийдэг. Түүх, Археологийн хүрээлэн гэж байна. Түүхийн соёл уламжлал судалдаг. МУИС-д Монгол Улсын түүхэн газар зүйн нэр томъёо гээд гурван боть ном хийсэн Равдан багш байна. Тэр хүн энэ талаар мэдсэн үү, үгүй юу. Их дургүйцэх байх. Яагаад түүх, соёл руугаа бодлогогүй хандаад байгааг мэдэхгүй байна. Асуудал оруулсан Д.Оюунхорол сайдаас асуусан нь дээр байх.

УИХ-д хууль санаачилж байгаа хүмүүс дотор түүхийн мэдлэгтэй нь ховор, үүнээс болоод ийм асуудал үүсээд байна гэх шүүмжлэл байна?

-Уг нь УИХ-д Их сургуулийн Түүх, археологийн анги төгссөн Ё.Баатарбилэг гээд гишүүн байгаа. Тэр хүн ямар бодолтой байдаг юм бол. За тэр хүнтэй хамаагүй юмаа гэхэд Байгаль орчны яамнаас энэ саналыг оруулж байгаа Д.Оюунхорол сайд арай ч дээ. Эсвэл Д.Оюунхорол сайдад ажил хийсэн дүр үзүүлэх гэж ийм юм оруулж ирж байгаа яамны ажилтнууд байгаа юм уу. Хэрвээ ингэсэн бол бүгдийг нь халж солиосой. Халж солиод байгаа юм гэсэн. Ийм хүмүүсийг халах хэрэгтэй. Уг нь хийх ажил зөндөө л байх юм. Уул усны нэр өөрчлөх ямар шаардлагатай юм бэ. Тэдэнд ямар гай тарьчихсан юм. Аливаа нэг үйлийг хийхэд учир шалтгаан хэрэгтэй байдаг. Гэтэл энд ямар ч шалтгаан харагдахгүй байна.

-Аль нэг нам нь гарахаараа уул, усны гэлтгүй л нэр солиод байна шүү дээ. Сүхбаатарын талбайн нэрийг хэд дахин өөрчиллөө. Бас нам, улс төрийн харьяаллаар ч юм бил үү?

-Төрийн албан хаагч ядаад түүхийн ухааны бакалаврын зэрэгтэй байдаг болоосой. Энэ бол аргаа барсан үг шүү. Монгол хүн, Монголын иргэн бүр өөрийнхөө түүх соёлыг мэдэх ёстой. Сүхбаатар Монголын түүхэнд гавьяатай хүн мөн. Гэхдээ Чингис хаан бол дэлхийд нэрд гарчихсан хүн. Сүхбаатар бол ХХ зууны төрийн зүтгэлтэн. Ялгаа байгаа биз дээ. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа бодож, харьцуулж байх ёстой. Ингэхгүй байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: medee.mn     http://medee.mn/main.php?eid=85908

9 “Дараа нь Хангайн нуруу, Алтайн нурууны нэрийг өөрчлөх үү

  1. Pingback: Where to buy weed

  2. Pingback: recommended you read

  3. Pingback: Bdsm training

  4. Pingback: Agen Bola Withdraw Gampang

  5. Pingback: IN Vitro ADME

  6. Pingback: Corporate Event Managers for Companies in Hyderabad

  7. Pingback: DMPK CRO companies

  8. Pingback: hair bundles

  9. Pingback: Events Manager Hyderabad

Leave a Reply