Угалз ноён гэж алдаршсан утил унхиагүй өвгөн түшмэл уудам говиор нутагладаг байжээ. Адуу мал ихтэй, албат зарц олонтой болохоор ажил үйл хийдэггүй, айл хэсэж, архи дарс сөгнөж, авгай хүүхэн эргүүлдэг зан ааш муутай нэгэн байжээ. Өндөр настай болж, өл буурал толгойтой болсон ч тоонот гэртээ толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон авааль эхнэрээ хөгшрөв гээд нутаг нутгийнхаа аль дөнгүүр гэсэн залуу бүсгүйчүүдэд сээтэгнэн явах болжээ. Даанч цаад бүсгүйчүүд нь огтхон ч тоодоггүй байжээ. Тийн атал алс холын Алтай нутагт харсан нүд гялбам, хасын цагаан шүдтэй, хонгор цайвар зүс царайтай Хонгор хэмээх нэртэй хосгүй сайхан хүүхэн байдгийг холын хүнээс сонсчээ. Өөрийн нутгийн залуу бүсгүйчүүдэд гологдсон өвгөн түшмэл Хонгор хүүхнийг хатнаа болгох гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж гэнэ. Тэгээд тал талын ажилд явж байдаг Тахир хиагаа сайн хувцасаар гоёулж, сайхан морь унуулж, холын Алтайд цууд гарсан Хонгор бүсгүйг аваад ир гэж илгээжээ. Угалз ноён унтаж идэхээ умартан удахгүй ирэх Хонгор хүүхний ууж идэх, өмсөж зүүхийг нь бэлтгэн байжээ. Хонгор хүүхнийд очсон Тахир хиа нь хонууд өнжүүд гуйгаад нааштай хариу авалгүй аргаа бараад буцаж иржээ. Угалз ноён хилэгнэж, улцан нүдээ улалзуулан урагшгүй муу мануухай, уран аргаар авчирсангүй гэж өөд уруугүй загнаж, өнөөдөртөө буцаж явж Хонгор хүүхнийг авчрахгүй бол хоолойг чинь огтолно гэж бадруулан сүржигнэжээ. Үнэхээр балмагдсан Тахир хиа нь үзэсгэлэнт Хонгор бүсгүйд дахин очиж:
“Сайхан төрсөн манай ноён
Санахын эрхэнд таныг таалаад байна
Саруул ухаанаараа тунгаан болгоож
Сайн хань нь болж хайрлаач
Ухаантай төрсөн манай ноён
Угаас таныг таалаад байна
Учрахын тавьлан хайрлаач гэж
Ууч сэтгэлээсээ хүсээд байна” гэж учир начраа тоочин ятгасаар, уран сайхан үгээр бугуйлдан Хонгор бүсгүйн сэтгэлийг холбируулж, холын говь руугаа аваад буцжээ. Сортоотой төрсөн Хонгор бүсгүй адуун сүргийнхээ сор болсон шанхан дэлтэй хоёр хар морийг хослуулан унаж, өдөржин шөнөжин довтолгосоор өнөөх ноёныхоо ойр иржээ. Угалз ноёны улаан халзан өргөө ч харагдав гэнэ. Тэгтэл тэр ноён нь уусан архиндаа шартан халзтай өргөөнийхөө үүдэн тушаа авааль муу хөгшнөөрөө азай буурал толгойгоо атгуулан, амьтай амьгүйн хооронд харагдаж гэнэ. Үүнийг харсан Хонгор хүүхэн үнэхээр би мэхлэгдэв гэж үг сүггүй гутран гансарч:
“Авсан суусан хатантай байж
Алтайгаас намайг дууддаг нь юу билээ
Азай буурал толгойтой байж
Аригхан намайг дууддаг нь юу билээ
Өргөдөг тэтгэдэг хатантай байж
Өчүүхэн намайг дууддаг нь юу билээ
Яваад буцаад харина гэхэд
Ямар нүүр байх билээ
Яав чиг энэ хөгшин бууралтай
Яалаа гэж суух билээ
Улсын нүдэнд муугаа ч үзүүлэхгүй
Улцан халзан ноёнд ч очихгүй
Уугуул суугуул нутагтаа ч буцахгүй
Уул овоо болж хувирна” – гээд ганзагалж ирсэн хөнжлөө урдуураа ороож, өмсөж явсан дээлээ тайлж хойгуураа тугтраад, унаж ирсэн шанхан дэлтэй хоёр морио хоёр талынхаа ууланд хөөж явуулаад суучихжээ. Тэр нэгэн цагаас хойш Дэл, Хөнжил хэмээх хоёр уулын хооронд үзэсгэлэнт Хонгор уул алсаас харагдах болж хөгшин Угалз ноён буурал хочтой болжээ. Шанхан дэлтэй хоёр морины идээшсэн хоёр уулыг Их шанхат, Бага шанхат гэх болжээ. Тэр хоёр хурдан хүлгийн удам угсаа одоо болтол уламжлагдан Шанхайн хэцийн хурдан морьд гэж нутаг усандаа алдаршжээ. Харин Шанхат гэдэг нэр он цагийн улиралд Шанхай болон хувирсан юм гэнэ.
Өдгөө Өмнөговь аймагт Шанхай хэц, Буурал угалз, Дэл, Хөнжил, Хонгор овоо зэрэг уулс байдгийг ийн домоглон иржээ.
©duuren.mn
Pingback: TS TV Escorts from London
Pingback: Bdsm
Pingback: wedding planners
Pingback: scr888 download
Pingback: human hair weave
Pingback: Engineer Aws Alkhazraji
Pingback: manutenção informática
Pingback: forex trading
Pingback: forex robots
Pingback: events companies in Hyderabad
Pingback: warehouse for rent
Pingback: forex news
Pingback: UK Chat
Pingback: green coffee
Pingback: freemoviesz
Pingback: home page
Pingback: 움짤
Pingback: Corporate Reputation Management
Pingback: Java Tutorial
Pingback: rehabilitation sports injuries
Pingback: tutorial
Pingback: PK/PD studies in Mice
Pingback: outsourcing DMPK studies
Pingback: Predrag
Pingback: astrology baby names
Pingback: Online Casino Reviews
Pingback: sugar rashad evans
Pingback: Lover
Pingback: Plasma protein binding
Pingback: penis enlargement
Pingback: In vivo PK
Pingback: online casino bitcoin
Pingback: 2018 new casinos 2018
Pingback: bitcoinsportsbooks.info
Pingback: printed yoga matt
Pingback: instakram orospulari
Pingback: silne krwawienia
Pingback: Free UK Chat
Pingback: In Vivo PK Studies
Pingback: view website
Pingback: Digital Marketing Approach
Pingback: Creative Tinge Digital Marketing
Pingback: Teen Chat
Pingback: Home Page
Pingback: perfect money hosting
Pingback: International Mover
Pingback: double glazing replacement
Pingback: 2019
Pingback: empresas de informática lisboa