Ногоон дээлтийн агуй

nogoon-copy-copyЭрт урьд цагт нэгэн баяны албат зарц үзэсгэлэн гоо бүсгүйтэй байжээ. Тэр бүсгүй нутгийн нэгэн залуутай сэтгэлтэй болж далдуурхан уулздаг байж. Гэтэл бүсгүйн гоо үзэсгэлэнд баян шүлэнгэтэн залуу эхнэрээ болгохыг санаархах болжээ. Тэгээд нэг удаа нөгөө залууг нь алсын газарт аян жинд явуулж, хамт явах нэг хүнд нь хорлох даалгавар өгчээ. Аянчид алсыг зорьж ачаа бараагаа аваад буцаж ирэхдээ нөгөө залууг замдаа гэнэт нас барсан гэсэн хэлтэй иржээ. Баяны санасан хэрэг ч бүтэж үзэсгэлэн гоо бүсгүйг эхнэрээ болгохооор эцэг эхэд нь хэлжээ. Эцэг эх нь хөгшин баянд охиноо өгөх дургүй байсан ч охиндоо учрыг хэлжээ. Хайрт залуугаасаа хагацаж сэтгэлээр унасан бүсгүй, хар санаат баяны алсын муу бодлыг мэдэж байсан тул эрс татгалзжээ. “Энд байгаад байвал баяны гараас мултрахгүй. Эндээс даруй явах хэрэгтэй. Эцэх эх хоёрын маань элэг эмтрэх байхдаа” гэж бодоод эцэг эх хоёртоо хэлээд нэг шөнө оргоод явчихжээ. Бүсгүй явсаар байгаад харийн хошуунд ирж, нэгэн хадан агуйд суурьших болжээ. Гэвч гэнэтхэн нэг ногоон дээлтэй бүсгүй үзэгдэх болсонд тэр нутгийнхан гайхдаг байсан ч “ядарсан хүний зүдэрсэн үр биз” гэж хоол унд өгдөг байж. Бүсгүй тийнхүү олон жилийг өнгөрөөж нутгийнхан ч андахаа больж “ногоон дээлт бүсгүй” гэж нэрлэдэг болжээ. Ийнхүү тэр бүсгүйн сууц агуйг Ногоон дээлтийн агуй гэж нэрлэх болсон гэнэ.

Энэ агуй Өмнөговь аймгийн Ноён сумын хойхно талд байдаг. Бас Цагаан ханангийн агуй ч гэдэг байна.

2 “Ногоон дээлтийн агуй

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Hyderabad Corporate Event Management Company

Leave a Reply