“Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн

nacagdorj-copy-copyОрчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн нэрт зохиолч, орчуулагч, төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт нээлтээ хийх гэж байна. Авъяас билэг, эрдэм чадал хосолсон бахархалт сод хүмүүний нэг Д.Нацагдоржийн амьдрал үйл хэрэг, уран бүтээлийг ард иргэд, хойч үеийн залуустаа таниулах олон арван ажил зохиогдож байгаагийн нэг нь “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд Д.Нацагдоржийн олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь”, ховор нандин гэрэл зураг, их зохиолчийг мөнхжүүлсэн 150 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдэн тавигдаж байна. Д.Нацагдорж бол авъяаслаг зохиолч төдийгүй өрнө, дорно зүгийн гадаадын хэд хэдэн хэлийг төгс сайн эзэмшсэн, үндэснийхээ түүх соёлын талаар мэдлэг өндөртэй хүн байлаа. Эх орныхоо түүх, соёл судлалын ажлыг удирдаж байхдаа Монголын архелогийн дурсгалуудыг бүртгэж, карт бичиж тэмдэглэх ажлыг мөн санаачлан эхлүүлж, улсын музейг шинэ үзмэрээр хэрхэн баяжуулах талаар өөрийн мэдлэг боловсролоо зориулж явжээ. Мөн тэрээр МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Залуучуудын үнэн” сонинд зохиол бүтээлээ “Үзэг” хэмээх нууц нэрээр болон өөрийнхөө жинхэнэ нэрээр хэвлүүлж, латин үсгийн дүрмийг санаачлан зохиож, гадаадад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар санал боловсруулж, Монгол хүний хурууны даралт, бичиж зохих онцлогийг судалж, түүний үсгийн тэмдэгт хэрхэн ямар байдалтай байхыг зохион судалж гаргасан анхны зохион бүтээгчдийн нэг байлаа.
ИХ ХҮМҮҮНИЙ өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэхэд дэмжлэг үзүүлсэн БСШУС-ын яам, хамтран ажилласан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл зэрэг байгууллага, хувь хүмүүст Монголын үндэсний музей  талархал илэрхийлжээ.

5 ““Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн

  1. Pingback: GVK Biosciences

  2. Pingback: DMPK

  3. Pingback: Judi Bola Deposit Murah

  4. Pingback: iraq political & Law

  5. Pingback: basement water

Leave a Reply