Пауэрлифтингийн ДАШТ нээлтээ хийлээ

powerlifting-copy-copyПауэрлифтингийн ДАШТ өнөөдөр Москва хотод нээлтээ хийлээ. 11-р сарын 20 хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд оролцох манай тамирчид өчигдөр ОХУ-д очсон юм. Дэлхийн хамгийн шилдэг тамирчид өрсөлддөг WRPF холбооны тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин оролцож байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 90 кг-д Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн тамирчин, ОУХМ Т.Амарзаяа, “Powermartin” клубийн тамирчин Ш.Ариунбаатар, 100 кг-д Хууль сахиулах Их сургууль, “Соёмбо” спорт сургалтын төвийн тамирчин Ш.Алтанбагана, 110 кг-д “Хархорум” клубийн тамирчин, ОУХМ Б.Гансүх, Мастер 1 ангиллын 100 кг-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамирчин З.Мөнх-Эрдэнэ, залуучуудын 82.5 кг-д ОБЕГ-ын тамирчин Л.Мянганбаатар нар өрсөлдөх ажээ. Бяртай залуусдаа амжилт хүсье!

©duuren.mn

Пауэрлифтингийн ДАШТ нээлтээ хийлээ

  1. Pingback: human hair weave

Leave a Reply