Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг шалгаруулах журам

ЗОРИЛГО: Салбарын оны шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйг төлөвшүүлэхэд оршино.

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

Монголын үндэсний сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараах номинациар шалгаруулна. Үүнд:

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

Монгол Улсын 2016 оны “Шилдгийн шилдэг сэтгүүлч” – 1

2016 оны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – 1

2016 оны сэтгүүлзүйн шилдэг судлаач – 1

2016оны сонины шилдэг сэтгүүлч – 1

2016 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1

2016оны радиогийн шилдэг сэтгүүлч – 1

2016оны телевизийн шилдэг сэтгүүлч – 1

2016оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч -1

2016оны орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1

2016 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – 1

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:

Монгол Улсын 2016 оны “Хэвлэл мэдээллийн шилдгийн шилдэг байгууллага” – 1

2016 оны шилдэг сонин – 1

2016 оны шилдэг сэтгүүл – 1

2016 оны шилдэг радио – 1

2016 оны шилдэг телевиз – 1

2016 оны шилдэг мэдээллийн сайт – 1

2016 оны орон нутгийн шилдэг телевиз – 1

2016 оны орон нутгийн шилдэг сонин – 1

НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Нэр дэвшиж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг ирүүлнэ. Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Баянгол дүүрэг. 11-р хороо. МҮОНРТ-ийн байр. 4 давхар. 1 тоот.

Утас: 11-330948, 9911-9667, 9973-6725, 9959-1196.

И-Мэйл: mseonline@yahoo.com

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2016.XI.14 – 2016.XII.03-ны хооронд ажлын цагаар хүлээн авна.

Шагналыг МСНЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээн дээр 2016.12.09-нд гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг шалгаруулах журам

  1. Pingback: lace frontal

Leave a Reply