Агаарын бохирдлыг бууруулах цаг болсон

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буурахгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

25 “Агаарын бохирдлыг бууруулах цаг болсон

  1. Pingback: digital marketing agency in Bangkok

  2. Pingback: hair bundles

  3. Pingback: iraq political & Law

  4. Pingback: link

  5. Pingback: DMPK CRO companies

  6. Pingback: university of diyala

  7. Pingback: Dokter gigi jakarta selatan

  8. Pingback: iraqi Seo

  9. Pingback: beasiswa pertamina

  10. Pingback: http://wiki.kcioko.ru/index.php/Guaranteed_results_with_ppc

  11. Pingback: pendaftaran 2018

  12. Pingback: cmovieshd

  13. Pingback: intestinal permeability using Caco2

  14. Pingback: Online Casino Reviews

  15. Pingback: كلية العلوم جامعة ديالى

  16. Pingback: bitcoin gambling site

  17. Pingback: 토토사이트

  18. Pingback: http://bitcoinsportsbook.info

  19. Pingback: browse around here

  20. Pingback: online pokies New Zealand

  21. Pingback: click for more info

  22. Pingback: cheap water bottles

  23. Pingback: Best online casino reviews in New Zealand

  24. Pingback: Free UK Chat Rooms

  25. Pingback: directory

Leave a Reply