Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Сүхбаатар, Архангай, Завхан, Говь-Алтай аймгуудаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр  цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с, 14,15-нд зарим газраар 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө  5-10 хэм хүйтэн байна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цасанд саатсан: Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн “Дахтын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ шланз загварын 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж машиныг татан гаргаж аюулгүй болгосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Химийн полигон” гэдэг газар малчин О-н хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжилэхэд 2016.09.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус аймгийн Засаг даргын 2016.08.30-ний өдрийн А/259 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2016.11.09-ны өдрийн А/345 дугаар захирамжаар;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шинэ-Ус” гэдэг газар малчин Г-н суурьт 2016.09.26-ны өдөр Ховд аймгаас авч ирж тараагдсан 1 ухна ишгэнд халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.26-ны өдрийн 812 дугаар хариугаар “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.09.27-ний өдрийн А/115 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул сумын Засаг даргын 2016.10.28-ны өдрийн А/128 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн төвд малчин Д-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.08.24-ний өдрийн 491 дүгээр хариугаар “Бог малын мялзан “ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.30-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Аравжуул” гэдэг газраас малчин Б, П-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.08.24-ний өдрийн 510 дугаар хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.31-ний өдрийн А/103 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Хар-Үзүүр” гэдэг газраас малчин Р-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.20-ны өдрийн 799 дугаар хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.09.02-ны өдрийн А/45 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар малчин Б-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.07-ны өдрийн 613 дугаар хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.30-ны өдрийн А/67 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн “Баянсайр” гэдэг газар малчин Г-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.28-ны өдрийн 799 дүгээр хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.31-ний өдрийн А/68 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн “Хүрэн-Асга” гэдэг газар  малчин Д-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.07-ны өдрийн 618 дугаар хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.30-ны өдрийн А/84 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Буянт сумын Баруун салаа, Нарийн гол багийн Зэгэстэй, Чандмань гэдэг газруудад малчин Д, Ц нарын суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.07-ны өдрийн 615 дугаар хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.09.14-ний өдрийн А/142 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант, Бичигт булан багийн Адаг-Ус, Өргөн ширэг гэдэг газарт малчин К, П нарын суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.07-ны өдрийн 612 дугаар хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.09.14-ний өдрийн А/118 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас, багийн “Цагаан худаг” гэдэг газар малчин Б-н суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч,  дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.07-ны өдрийн 614 дүгээр хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.30-ны өдрийн А/65 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар;

Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн “Хайдгийн-Ам” гэдэг газрын 8 өрхийн суурьт халдварт өвчний шинж тэмдэг илэрч,  дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.22-ны өдрийн 801 дүгээр хариугаар “Бог малын мялзан“ өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.08.30-ны өдрийн А/78 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус аймгийн Засаг даргын 2016.10.24-ны өдрийн А/495 дугаар захирамжаар тус тус цуцалсан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжийн 1811-А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 07:52 цагт хүлээн авч Сүхбаатардүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжийн 95 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 10:06 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сэлэнгэ зочид буудлын ард авто зам дээр марк-2 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-ын 7-дугаар гудамжийн 38/б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 14:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 5 дугаар гудамжийн 4 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 18:39 цагт хүлээн авч Чингэлтэйдүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамжийн 84 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.10-ны өдрийн 22:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /38 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, НЯТТТөвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply