Ж.Нарантунгалаг Марат Гафуровтай өнөөдөр тулалдана

jadambaa-copy-copyХолимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит ОХУ-ын тулаанч Марат Гафуровтай жилийн өмнө тулалдан боох мэхээр ялагдаж байсан билээ. Тийнхүү аваргын бүсээ алдаж байсан гавьяат тамирчин маань өнөөдөр ахин Гафуровтай тулалдах гэж байна. Сингапурт болох өдгөө дөчин нэгэн настай гавьяатын тулааныг 19.00 цагт  “SPS”, TV5 телевиз шууд дамжуулан хүргэх юм байна. Гурвантаа уухайлан дэвжээнээ гардаг Чингисийн цавчилтын тулааныг Сингапурт ажиллаж амьдарч буй олон Монголчууд маань уухайлан дэмжиж урам зориг өгөх биз ээ.

©duuren.mn

Ж.Нарантунгалаг Марат Гафуровтай өнөөдөр тулалдана

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply