Жолооч бүрт байвал зохих 9 багаж

Хотод ч хөдөөд ч замд явж байгаа л бол бэлтгэлээ базаах нь юунаас ч илүү чухал байдаг. Та хэдийгээр механик биш ч гэсэн доорх зүйлсийг заавал байлгавал жижиг гэлтгүй асуудлаас гарахад тань тусална.

Гарын доор жижиг хэрэгслүүдтэй байснаар ийшээ тийшээ залгаж цаг үрэхгүй, хүн царайчилж гуйлга гуйхгүй, хэрэгтэй үед тус болдог нь үнэн юм. Бид эдгээрийг гол цөм багаж гэж үзсэн юм.

1. Шил хагалагч алх

shilhaga-copy-copyҮүнийг цонх болон суудлын бүс тайлахад ашиглаж болдог. Англи нэр нь ч гэсэн сонирхол татна. LifeHammer гэж түүнийг нэрлэдэг бөгөөд усанд машин живэх, суудлын бүс түгжигдэх зэрэгт тун ч хурдан хугацаанд таныг болон бусдыг аврахад зориулагдсан. Жишээ авахад машины шилийг чулуу, алх, отверткаар хагалах боломжгүй үед үүгээр жижигхэн цохиход шууд л хагарна. Гайхалтай байгаа биз?

2. Торцовны ком

torcov-copy-copyОрчин үеийн ихэнх жолооч нар авч явахаа больсон. Гэхдээ хөдөө явахдаа та машин мэдэхгүй байсан ч заавал багажтай явж байгаарай. Жишээ нь бензин машин бол аккумуляторын клем сулрахад л зүгээр ирж зогсоод асахаа байх тохиолдолд олон гардаг. Энэ мэт асуудлыг амархан аргаар шийдэхэд ком багаж л тус болдог юм шүү.

 

3. Скоч

skoch-copy-copyБас л өргөн хэрэглээтэй. Жишээ нь аль нэг сорох хоолойгоор хий алдах, гупер салах зэрэг зүйлс тохиолдоход авто засварын газар хүртлээ үүнийг ашиглаад битүүмжлээд явж болно. Заавал машины ч юманд биш ойр зуурын ачаа баглах зэрэгт хүртэл ашиглагддаг тул байлгахад гэмгүй. Дээрээс нь скоч +,- температурын хэлбэлзэлд бага өртдөгийг мартуузай.

4. Татлага

tatlaga-copy-copyИхэнх жолооч нар өөрт нь бэрхшээл тулгарахаас нааш үүнийг нээх их ойшоодоггүй. Хэрэг болохоор л утас цохиод л найз нөхдөөсөө асууна… Тэгвэл боломжгүй газар яах юм бол? энэ үед таны бэлтгэсэн татлага л тус болдог. Хуучны жолооч нар бол замд үүнгүйгээр гарна гэж байхгүй шүү дээ. Нэг байхад өөрөө бусдаас тусламж гуйхаас гадна бусдад тусалж жолоочийн гавьяагаа мэдрэх боломж ч бас бий. За тэгээд л сонголт хийхдээ аль болох сайн чанартайг нь авчихвал олон жил аминд орно доо.

5. Холбогч

holbogch-copy-copyӨвлийн хүйтэнд бол энэ л аминд орно. Бас хааяа зун машиндаа удаан дуу сонсчихвол, гэрлээ асаалттай орхичихвол аккумулятор суугаад баллаж тавьдаг шүү дээ. Сонголт хийхдээ өндөр ампер даадаг, гадна бүрээс зөөлөн, хөлддөггүй, хавчуур нь сайн чанарын байхад болчихно.

 

 

6. Хутга

hutga-copy-copyЗамд юу ч тохиолдож болдог учраас би багажны цүнхэндээ тонгороготой явдаг. Яаж хэрэглэх вэ гэхээр их олон зүйлд хэрэг болдог. Жишээ нь олс таслах, дугуй нөхөхөд ашиглах, өмнөх бохир үлдэгдлийг цэвэрлэх, зарим нэгэн эд ангийг тасдах заа цаашлаад л мах идэх гэх мэт хэхэ.

Ер нь хүн байгалиасаа л араатан байдаг тул хутга хаана ч хэрэг болно доо.

7. Дугуй нөхөгч

dugui-copy-copyОлон машинууд запас дугуйтай байдаг. Гэхдээ запас хагарчихвал яах вэ? Эсвэл хий нь сулрах ч юм уу энэ тохиолдолд мэдээж дугуй нөхөгч хэрэг болно. Гэхдээ брэнд болгон өөр өөрсдийн хэрэглэх заавартай байдаг тул бүгдийг нь ижил мэтээр ойлгож хэрэглэж болохгүй. Өө тийн бас нэг сул тал байдгийг мартаж болохгүй. Юу вэ гэвэл дугуй засварын газрууд ийм зүйлд дургүй. Учир нь дугуйн доторхыг завааруулаад хөөсөн резин болгочихдог тул цэвэрлэнэ гэдэг том асуудал гардаг. Тэгэхээр илүү хэдэн төгрөг нэмж төлж ч магадгүйг бодолцоорой.

8. Даралт хэмжигч

daralt-copy-copyДугуйн хийг 7 хоног тутамд шалгаж байгаарай гэж үйлдвэрлэгч нар зөвлөдөг. Гэхдээ манайханд ингэх жолооч тун ховор. Учир нь даралт хэмжигч байхгүйтэй холбоотой ч юм уу эсвэл залхуугаасаа ч болдог юм уу бүү мэд. Уг нь үнийн хувьд ердөө 5000-10000 төгрөгийн хооронд байдаг багаж шүү дээ.

Хэлэх гэсэн санаа минь бол машин зам дээр биш дугуйн дээр явдаг. Тэгэхээр үүнийг сул хаяж болохгүй сэдэв юм. Дугуйгаа хийлж байхдаа хээгээ харчихна, ерөнхий байдлыг нь анзаарчихна. Ингэх нь ирээдүйд учирч болох эрсдэлийг 0-руу тэмүүлүүлнэ.

Сул хийтэйгээ мэдэхгүй яваад байвал шатахуун зарцуулалт ихэснэ, эд ангийн эдэлгээ түргэснэ, руль булаана, машинд хүнд явдаг болно, хааз муу авна гээд л өдөр болгон л бидний ярьдаг олон зүйлс ар араасаа хөвөрч эхэлдэг. Тэгэхээр заавалчгүй авчхаарай. Миний төлөө биш өөрийхөө төлөө юм шүү.

9. Гэрэл

gerel-copy-copyЗа гэрэл гэхээр юу ч байсан болно доо. Тамхины асаагуураас ажилладаг эсвэл гар чийдэн, дува сохор бүгд л хэрэг болдог юм. Утас байхад үүгээр яахав гэж бодож магадгүй. Шөнө машин суучихсан үед утас тус болдоггүй юмаа. Заавал запас гэрэлтэй яваарай. Бүр тод гэрэлтүүлдэг бол бүүр л сайн.

Зураг дээрх шиг гэхдээ соронзтой бол бүүр ч амар хаана байршуулмаар байна түүндээ зоогоод л … хэзээ унтрах бол гэж санаа зоволтгүй тийм л гэрэлтэй болоорой.

ӨВЛИЙН БОНУСАНД

Машинд байхад гэмгүй хүйтэн улиралд хэрэглэх зарим зүйлсийг санал болгоё. Бас л нэг авчихсан байхад үнэ хамаагүй, урт эдэлгээтэй эдүүд шүү.

Нөмрөг

Биеийн дулааныг алдагдуулахгүй, хүйтэн машинд таныг аврах зүйл бол нөмрөг. Экстремум хүйтэн нөхцөлд тус болохоос гадна нохой гаслам халуунд нарны шууд тусгалаас таныг хамгаална. Тэгэхээр зүгээр байгаа биз. Бүр цааш яривал нөгөө хутгаа гаргаж ирж зүсээд ороолт эсвэл татлага ч болгож болно супер үү? энэ мэдээг заавал шэйрлээрэй олон жолоочид тус болно .

Мөс хусагч

Өвөл болохоор л санадаг зүйл бол цонхны мөсний асуудал. Гэрээсээ гараад ирсэн чинь нойтон цас халуун шилэн дээр бууж мөс болсон байх тэр мэдрэмж. Энэ үед мөс хусагч л тус болно. Гэгээлгээр бодвол цасыг ийм зүйлээр арилгах нь илүү хялбар бас хурдан бас таны хөдөлгөөний аюулгүй байдалд ч хэрэгтэй.

Дугуйн гинж

Оросоор дугуйн цепи гэж нэрлэдэг энэ эдийг хүндрүүлсэн оффроад аялалд хэрэглэхэд нэн тохиромжтой. Хотын нөхцөлд бол дуу чимээ, тав тух муутайгаас гадна эд ангийн эдэлгээнд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр зөв газарт зөв цагтаа хэрэглэхэд тус болох бүтээгдэхүүн юм.

Хүрз

Эвхэгддэг хүрзээр олон зүйлсийг хийж болно. Өвлийн цагт цас цэвэрлэх, зам гаргах гэх мэтээр олон зүйлсэд ашиглаж болно.

4 “Жолооч бүрт байвал зохих 9 багаж

  1. Pingback: Bdsm training

  2. Pingback: zdporn.com

  3. Pingback: Hyderabad Corporate Event Planners

  4. Pingback: ADME

Leave a Reply