Би нэг ярья

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн тухай хуучаас хүргэж байна.

Би нэг ярья

Төв аймгийн Бүрэн сум 1956 онд хаяа зэргэлдээ сумддаа хуваагдан тарж, ард олны сэтгэл ч амар тайвангүй байв. Баясгалантын Дөнгөт тэргүүтэй хүмүүс “Самбад л хэлье” гэж хотыг зорьжээ. Энэ дуулианаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нутагтаа очив. Нутгийн олон, хөгшин залуугүй “Хүний нутагт мал тогтохгүй нутаг руугаа гүйж, чоно нохойд уруулчих гээд хэцүү байна. Сумаа буцаан байгуулж аль”  хэмээн ам амандаа гуйцгаажээ. Азаръяа хэмээх том толгойтой биерхүү эр арга нь барагдав уу гэлтэй хэнгэнэтэл уйлахад “Атан тэмээ буйлах, Азаръяа уйлах муу ёр” гэж хүмүүс шоолж байжээ. Ж.Самбуу гуай “Би нэг ярья” гэснээс өөр тойвтой үг ч хэлсэнгүй буцав.

“Ингэхэд би аль нутгийн хүн гэх вэ?”

Нутаг олныхоо сэтгэлийн зовнил, хүсэл эрмэлзлийг сонссон Ж.Самбуу дарга Улаанбаатарт ирээд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчоо, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүдийн хамтарсан хуралдаан дээр “Ингэхэд би аль нутгийн  хүн гэх вэ?” гээд таг болчихов. Хуралдаанд суусан дарга нар бие биенээ харцгааснаа Төрийн тэргүүнийхээ унасан газар, угаасан ус Бүрэн сумыг тарааж зэргэлдээ Өнжүүл, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдад нийлүүлсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахад хүрч Бүрэн сумыг дахин байгуулан хил нутгийг нь баталгаажуулж өгчээ.

Ш.Сүхбаатар “Бүтэн заяатай Бүрэн нутаг” номноос

Leave a Reply