100 буудалт даамын дэлхийн аварга нэгээр нэмэгдлээ

Турк улсын Измир хотноо 11-р сарын 5-нд өндөрлөсөн өсвөр, залуучуудын ДАШТ нь түргэн тоглолт, турк даам, үндсэн 100 буудалт гэсэн 3-н төрлөөр зохиогдсон бөгөөд тус тэмцээнд нийт 30-аад орны 218 тамирчид ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдлөө. Тэмцээнд Монголын 24 тамирчид оролцсоноос 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл нийт 19 медаль авч багийн дүнгээр 2-рт бичигдлээ. 100 буудалт даамын үндсэн төрөлд 17 хүртэлх насны ангилалд Монгол улсын спортын мастер Мөнхбаатарын ШИЙРАВЖАМЦ 14 оноогоор тэргүүн байр эзэлж, “өсвөр үеийн дэлхийн аварга” цолыг хүртсэн байна. Манай улсаас энэ насны ангилалд Г.Гэрэлболд анх удаа дэлхийн аварга цолыг 2007 онд Франц улсад зохиогдсон тэмцээнээс хүртэж байсан юм.

Ийнхүү Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнээс 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Баг тамирчид маань маргааш 10 цаг 15 минутанд эх орондоо газардана.

daam1-copy-copy

Үндсэн төрөлд

Алтан медаль М.Шийрэвжамц /17 хүртэлх хөвгүүд/
Мөнгөн медаль Б.Сүхбат /11 хүртэлх хөвгүүд/
Хүрэл медаль Б.Баярманлай /11 хүртэлх хөвгүүд/

Блиц төрөлд

Алтан медаль Э.Хүслэн /11 хүртэлх охид/
Хүрэл медаль Н.Налжормаа /11 хүртэлх охид/
Хүрэл медаль Б.Баярмагнай /11 хүртэлх хөвгүүд/
Хүрэл медаль Б.Мишээл /14 хүртэлх охид/

Турк даам

Алтан медаль
Н.Налжормаа /11 хүртэлх охид/
Б.Баярмагнай /11 хүртэлх хөвгүүд/
С.Мөнх-Оргил /14 хүртэлх хөвгүүд/
Б.Билгүүндарь /17 хүртэлх охид/
Б.Сүлдбаатар /17 хүртэлх хөвгүүд/

Мөнгөн медаль
Э.Хүслэн /11 хүртэлх охид/
Б.Анужин /14 хүртэлх охид/
Б.Түвшин /14 хүртэлх хөвгүүд/
Б.Отгон-Эрдэнэ /17 хүртэлх охид/
А.Түшигбаяр /17 хүртэлх хөвгүүд/
Б.Батцэцэг /19 хүртэлх охид/
Б.Баатарсүх /19 хүртэлх хөвгүүд/

Хүрэл медаль 
Б.Баяржавхлан /14 хүртэлх хөвгүүд/

 

4 “100 буудалт даамын дэлхийн аварга нэгээр нэмэгдлээ

  1. Pingback: 360 frontal

  2. Pingback: iraqi coehuman

  3. Pingback: graphxdiva.com

  4. Pingback: DMPK

Leave a Reply