“MEMORIAD-2016” оюуны олимп

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог “Memoriad-2016” оюуны олимп өнөөдөр эхэлж байна. Эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин (7-33 нас), багш дасгалжуулагч нарын хамт оролцож байгаа бөгөөд тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулж 11-нд өндөрлөх юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд:

memoriad-copy-copy

1. Багш, Дасгалжуулагч Х.Хатанбаатар
2. Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
3. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
4. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
5. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
6. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
7. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
8. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
9. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
10. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
11. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
12. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Биндэръяа (8 нас)
15. Д.Гэрэлт-Од (8 нас)
16. Б.Энхлүүн (7 нас) – гэсэн хүмүүс багтжээ.

Дашрамд дурдахад Монголын Оюун Ухааны Академийн тамирчид өнөөг хүртэл олон улсын 39 тэмцээнд оролцож 524 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ.

Монголын Оюун Ухааны Академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч
Х.Хатанбаатар:

-“Биднийг дэмжиж ажилласан оюуныг дэмжигч “Оюуны Ундраа Групп”-ын хамт олонд талархсанаа илэрхийлье! Мөн цаг үргэлж бидэнд урмын үг хайрлаж дэмждэг тамирчдынхаа гэр бүл, байгууллагын хамт олон, Монголчууддаа баярлалаа. Оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсье! Удахгүй сайхан мэдээтэй уулзъя.” гэжээ.

©duuren.mn