Гаитигийн шидтэнгүүдийн тоглоом

Зомбигийн тухай мэдээж бүгдээрээ л сонссон байгаа. Энэ үзэгдлийг ихэвчлэн Вудугийн соёл, Гаитигийн шидтэнгүүдтэй холбодог. Америкийн этнобатоник У.Девис  тэдний зомби болгох аргыг судлаад энэ үйл явцыг “зомбигийн нунтаг” хэмээх тусгай бодисын тусламжтайгаар гүйцэтгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ нунтгийн найрлаганд хатааж нунтагласан фугу загаснаас гадна буфо маринус мэлхийнээс гаргаж авсан хүчтэй бодис ордог. Мэлхийг эхлээд саванд хийж тусгай өтөөр хооллоно. Түүнээс гадна гайтигийн бөө нар үхсэн луус, хүний цөсний уут, ургамал, хүний мах (шинэ бол сайн) хэрэглэдэг. “Зомбигийн нунтаг”-ийн найрлаган дахь гол зүйл нь тетрадотоксин хор юм. Зомбигийн нунтаг гаргаж авах жинхэнэ технологийг гаитичуудаас гадна цөөн хэдэн орны тусгай албад эзэмшсэн байдаг. Гэхдээ энэ нунтгийн үйлчлэл хангалттай сайн судлагдсан билээ. Эхлээд хөөрлийн байдалд орж хурууны үзүүр өвдөж, дараа нь мэдээ алдаж, амьсгал мэдрэхээ больж зүрхний цохилт үндсэндээ зогсож, хүн үхсэн мэт байдалд шилжин үүнд нь туршлагатай эмч хүртэл хууртаж мэднэ. Нунтгийн жор найрлага нь яг таарсан үед хүн үхэхгүй харин тархинд нь нөхөн сэргэж болшгүй өөрчлөлт орж, ой ухаан, үйлдлээ хянаж чадахгүй дуулгавартай боол болж хувирдаг. Гаитигийн шидтэний зууш бологч хордсоныхоо дараа үхдэг гэлцдэг. Үхсэн хүнээ мэдээж оршуулна. Хоёр өдрийн дараа талийгаачийн биеийг шидтэн гаргаж ирнэ. Зомби болж зүрхнийх нь үйл ажиллагаа бараг зогссон хүн яагаад цаашид амьдраад байдгийн учрыг  мэргэжилтнүүд олжээ. Хэргийн учир зомбигийн нунтгийн тусламжтайгаар комын байдалд ороход портал зүрхний нөлөө хэмээн нэрлэгддэг үзэгдэл болж, зүрхний үүрэг элгэнд шилждэг. Тэгээд энэхүү зүрх нь урт удаан хугацаанд хүчилтөрөгчгүйгээр байж чадна. Тетродотоксины комд орсон хүний амьсгалыг мэдрэх хэцүү. Судасны цохилтыг нь олж тогтоох ч хэцүү. Ирээдүйн зомбигийн цогцсыг ухаж гаргахдаа шидтэн тухайн хүний эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд дахин амьдруулах зарим нэг үйлдлийг хийснээр үхдэл амь орно. Бүх зүйл сайхан болох мэт санагдах ч хүчилтөрөгчөөр тэжээгдээгүй зүрх энэ хооронд үхжиж амьжсан байдаг. Энэ бол зуун хувь зомби болгох үйлдэл. Вудугийн практикт зомби болгох хэд хэдэн хэлбэр бий. Зомбичлохын доод шат нь үндсэндээ үхсэн тархи бүхий биеийг амь оруулах явдал. Тийм зомбинууд зөвхөн үүрэг даалгавар л биелүүлэхээс ухамсарт үйлдэл хийж чаддаггүй. Зомби амьд хүн шиг харагдаж, өвдөлт мэдэрч, өөрийн бодол үйлдлээ хянах боловч сэтгэл хөдлөл нь байхгүй болдгоороо дээд түвшний зомби тэднээс ялгардаг. Ийм зомби эзний үгийг дагах нь мэдээж ч илүү хүнд зомбигоос ялгаатай нь зорилгодоо амжилттай хүрэхийн тулд өөрийн үйлдлээ бие даан төлөвлөдөг.

П.Одинцов “Бид бүгдээрээ зомби” номноос

©duuren.mn

2 “Гаитигийн шидтэнгүүдийн тоглоом

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: gvk biosciences

Leave a Reply