Эрэг дээр суугаад энэ тэрийг ажиглагч

“Төрөө засахын тулд гэрээ зас. Гэрээ засахын тулд биеэ зас. Биеэ засахын тулд эрдэм сур. Эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо.” хэмээн Күнзийн сургаалд сургасан нь буй. Төр засах, гэр засах, бие засах, эрдэм сурах гээд энэ орчлонгийн хувьд хамгийн чухал байж мэдэх дөрвөн зүйлийн гол учиг зангилаас нь СЭТГЭЛ ТОГТОХУЙН ЁСОН дээр очин нийлж байгааг та ажиглав уу?

Сэтгэлээ тогтоох нь хэдийгээр маш чухал боловч хэрэгжүүлэх гэдэг бас л амаргүй хэрэг байж таарна. Эрт дээр цагт сайн багш нар аливаа эрдмийг шууд заадаггүй, шавийнхаа сэтгэлийг тогтооход юуны өмнө ихэд анхаардаг байжээ. Хүний сэтгэл тогтсон эсэхийг шинжих тусгай арга ч байсан гэдэг. Тухайлбал: Гэрийн сургалтын аргаар заадаг сайн Монгол багш “Миний сэтгэл тогтчихлоо” гэж үзсэн шавийгаа ганцааранг нь нэг гэрт оруулаад аманд нь вандуйн үр зуулгаад суулгачихдаг байсан гэдэг. Тэгээд гурван хоногийн дараа нөгөө вандуйг амнаас нь гаргаж ирээд үзэхэд бяцхан соёо цухуйчихсан байвал “Сэтгэл нь тогтжээ. Одоо эрдэм сурч болох юм байна.” гээд заадаг байсан байгаа юм даа. Бас л хатуу дэг сургууль шүү.
Энэ ч бас гайгүй хэрэг. Марва Лозава Тойвгоо шавьдаа буй биеэрээ Бурхан болон бүтэх дээдийн гүн нарийн арга номыг зааж эхлэхээсээ өмнө найман том сорилтыг давуулж эцэс сүүлд нь хадан агуйд толгой дээр нь зул асаалгаад хөдөлгөөнгүй суулгадаг шүү дээ. Тэгээд зул нь унтрахаар дахин шинийг асаалгаж толгой дээр нь тавиад суулгаад байдаг. Тойвгоо буюу Мила Богд тэр зуур өдөр шөнө, өглөө орой, хоног хугацааг яваандаа умартан нэг л мэдсэн 11 сарыг ардаа өнгөрөөчихсөн байдаг.
Энэ бүхний чинадын нууц нь дээр өгүүлсэн сэтгэл тогтоохуйд чиглэгдэж байгааг уншигч та төвөггүй ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Толгойтой болгон шахам гар утас, зурагт, дуу хөгжим, фэйсбүүк, твиттер, найр наадам, компьютер тоглоом, хөнгөн зугаа зэрэгт автчихаад байгаа энэ цаг үед хувь хүн хавь ойрынхныг чинь хаман авч урсган одоод байгаа цахим хамаарлын аварга урсгалаас өөрийгөө холдуулан гэтэлгэж сурах нь амин чухал асуудал болон хувираад байна. Тэгж чадах сэтгэлийн тэнхээтэй нэгэн байх аваас ЭРЭГ ДЭЭР ЭСЭН МЭНД МАЦАН ГАРЧИХААД ЭНЭ ТЭРИЙГ АЖИГЛАН СУУЖ БАЙГАА ХҮН мэт надад хааяа боловч санагдах нь бий.

Эрэг дээр суугаад энэ тэрийг ажиглан суугч тэр эрхэм хүмүүний нэгэн чухал хэв шинж нь номтой нөхөрлөх явдал шиг санагддаг нь үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу? Нүүр номоор дамжуулан танилцсан Баярцог номын дүүгээ би тийм хүмүүсийн нэг яах аргагүй мөн гэдэгт итгэлтэй байдаг. Бараг хоёр мянга шахам хуудастай “Гурван улсын үлгэр” гурван боть номыг нэг жилийн хугацаанд дөрвөн ч удаа шимтэн уншсан нь түүний сэтгэл хэр зэрэг тогтсоныг илтгэн харуулж байгаа хэрэг.

“Гурван улсын үлгэрээс” бараг нэг ботиор илүү зузаан 2500 хуудастай “Усан хөвөөний шастирын” хяналтын уншилтыг өөрөө эхлүүлэх гэтэл нуулгүй хэлэхэд жаахан зүрхшээгээд болдоггүй. Өөр хэнд даатгах билээ гээд бодтол хамгийн түрүүнд Баярцог дүү санаанд ороод ердөө арав хүрэхгүй хоногийн дотор ягштал уншаад үг өгүүлбэр, цэг таслалын ганц нэг алдааг хүртэл нарийн шүүж гаргаад ирж байгаа юм даа.

Өөрөөр хэлбэл “Усан хөвөөний шастир” хэмээх энэ аварга бүтээлийн кирил бичиг дээрх хувилбарын анхны уншигч нь манай Баярцог болж байгаа хэрэг. Тэрбээр уншиж нягталсан номын эхийг надад өгөхдөө: “Ийм том ном гэхэд алдаа мадаг гэх зүйл бараг дайралдсангүй шүү. Хэл найруулгын хувьд усны урсгал өөрөө хөврөөд байгаа мэт санагдлаа.” гэж хэлэхэд нь дотроо “За ашгүй дээ.” хэмээн сэтгэл цэлмэх шиг сайхан санагдаж билээ. Уран зохиолын их үйл хэрэг зохиолч орчуулагчдаас гадна үнэнч сайн уншигчдын мөрөн дээр тогтож явдаг гээд хэлчихвэл та бүхэн ч санал нийлэх буй за.

Миний л мэдэхийн Баярцог шиг сайн номын үнэ цэнийг андахгүй мэддэг үнэнч сайн уншигч хэд гурваар тогтохгүй олширч байгааг “Цахим мэдээллийн аварга урсгалаас дайжин эрэг дээр эсэн мэнд мацан гараад өөрт ашигтай хэрэгтэй зүйлсийг загас гөхдөх мэт шүүрдэн суугчдын ам бүл нэмэгдсээр байгаа мэт” төсөөлөн санахуй дор сайхан байдгийг өгүүлэх юун.


101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

44 “Эрэг дээр суугаад энэ тэрийг ажиглагч

  1. Pingback: Bdsm

  2. Pingback: jeux de friv

  3. Pingback: slot machines

  4. Pingback: hair bundles

  5. Pingback: iraq coehumancoehuman

  6. Pingback: serviços de informatica

  7. Pingback: Engineer X_

  8. Pingback: usbn

  9. Pingback: UK Chat

  10. Pingback: CPNS 2018 Kota Salatiga

  11. Pingback: détails

  12. Pingback: citomed

  13. Pingback: cash advances

  14. Pingback: free forex signals

  15. Pingback: Digital Marketing Services

  16. Pingback: telefoonhoesjes

  17. Pingback: Banja Luka

  18. Pingback: Beautiful

  19. Pingback: university of diyala

  20. Pingback: blacharz łódź

  21. Pingback: 토토사이트

  22. Pingback: www.bitcoinsportsbooks.info

  23. Pingback: websites

  24. Pingback: tsn video

  25. Pingback: Free UK Chat

  26. Pingback: pharmacokinetic modeling

  27. Pingback: view it now

  28. Pingback: bet on nfl with bitcoin

  29. Pingback: carpet cleaning near watford

  30. Pingback: child sex

  31. Pingback: creative tinge digital marketing agency

  32. Pingback: how safe is bithumb

  33. Pingback: bitcoin

  34. Pingback: Tam Coc Tours

  35. Pingback: useful reference

  36. Pingback: Teen Chat

  37. Pingback: Movie Trailers

  38. Pingback: Microsoft Windows

  39. Pingback: urgent care for teeth

  40. Pingback: bitcoin hosting

  41. Pingback: International Moving Quotes

  42. Pingback: ripaimi.com

  43. Pingback: PK dosing schedule

  44. Pingback: Manotick homes

Leave a Reply