Дэлхийн жүдочдын өдөр

judo1-copy-copy

Жү – барилдаан гэсэн үгийг цэгнэх саруул ухаан гэсэн утгаар, До – зам гэсэн үгийг дээд амжилт, нийтийн амар амгалан гэсэн утгаар ойлгох Дэлхийн 160 гаруй оронд түгсэн, 20 гаруй сая хүн тогтмол хичээллэдэг олимпын хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй жүдо бөхийн спортыг үндэслэгч Жигоро Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд мэндэлжээ.

judo-copy-copyТийм ч учраас жил бүрийн 10-р сарын 28-ыг Олон Улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс Дэлхийн жүдочдын  өдөр болгон 2011 оноос хойш өдгөө 6 дахь жилдээ тэмдэглэж байна.

2016 оны Дэлхийн жүдо бөхийн өдрийн уриа нь “Дэлхийн төлөө жүдо бөх” буюу “Judo for the world” юм байна. IJF-ээс жүдогийн өдрийг тохиолдуулан бүх клуб, секцийг ямар нэгэн баярын арга хэмжээ зохион байгуулж, #WorldJudoDay хэштагтайгаар цахимд нийтлэхийг уриалжээ.

Монголчуудын маань олимп, дэлхий, тивийн аварга гээд томоохон тэмцээнүүдээс медалийн хуртай байдаг бөхийн төрөл нь яах аргагүй жүдо билээ. Эрхэм жүдочиддоо баярын мэнд хүргэе!

©duuren.mn

Дэлхийн жүдочдын өдөр

  1. Pingback: hair bundles

Leave a Reply