“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

shatar0-copy-copyУлаанбаатар хотын 377 жилийн ойг угтан хийж буй ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох юм.  “Их нүүдэл”   өсвөрийн шатарчдын тэмцээний нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр “Нийслэлийн 377 жилийн ойг угтсан олон ажил  зохион байгуулж байна. Үүний нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынхаа дунд өсвөрийн шатрын тэмцээнийг явуулж байна. Энэ тэмцээн нь маш өргөн хүрээг хамарснаар барахгүй өсвөр насныхны оюуныг тэлсэн үр өгөөжтэй ажил болж байгаад баяртай байна. Мөн бид оюутан залуусынхаа дунд “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарласан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа нийт шатарчид болон тэдний багш дасгалжуулагчдад өндөр амжил хүсье” гэлээ.
Уг тэмцээнийг нийт гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр есөн дүүргээс шалгарсан нийт 17 багийн 408 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

shatar1-copy-copy shatar2-copy-copy

“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply