Баялаг бүтээгч Япончуудад баярлалаа

Улаанбаатарын унаган барилгуудыг нураана, хувьчлана, худалдана л гэж ярихаас биш сэргээж засаж, үйл ажиллагааг нь хэвийн байдалд оруулж, шинээр ашиглалтанд оруулах талаар асуудал бага яригддаг.

Муудаад ирэхээр нь дуудлага худалдаагаар хувьчлаад өгчихдөг, нураадаг, татан буулгадаг, хөрөнгө оруулалт хүлээдэг гээд барилга олон бий. Тэдгээр барилгын нэг бол Хүүхдийн урлан бүтээх төв байсан юм. 1958 онд ашиглалтанд орж байсан энэхүү барилгыг дуудлага худалдаанд оруулахаар болж Хүүхдийн урлан бүтээх төвийн багш ажилчид ажилгүй болж, хүүхдүүдийн хөгжих орчин нэгээр цөөрч, нэгэн байгууллага үгүй болоход хүрээд байсан билээ.

Тэгвэл тус төвийн барилгад Япон улсын Засгийн газраас засвар хийж  Монголын ирээдүйн баялаг бүтээгчдэд бэлэг барьсанаа өчигдөр буюу 2016 оны 10-р сарын 25-нд хүлээлгэн өгч тууз хайчиллаа.

urlan-copy-copy

“Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд Японы Засгийн газраас нийт 84.439 ам.долларын буцалтгүй тусламжаар уг ажлыг хийсэн бөгөөд бүтээн байгуулалтыг хийхэд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү чухал үүрэг гүйцэтгэжээ.

Тэрбээр энэ талаар – “1958 онд анх ашиглалтад орсон баялаг түүхтэй энэ газрыг хувьчилж болохгүй гэж бодсон. Хуучин байшингаа засаж, дараагийн үеийнхэнд хүлээлгэж өгөх нь чухал. Энэ байшинд суралцаж байгаа, суралцсан олон хүний хувьд үнэт түүхийг өгүүлж байгаа энэ төвийг хамгаалж үлдэх хэрэгтэй. Хэрэв хувьчлаад эсвэл засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас хаагдахад хүрвэл дахин ийм төвийг шинээр бүтээн байгуулахад хүндрэлтэй. Тиймээс энэ төвийг хадгалж үлдэх нь Монгол Улсад чухал гэж бодож байна. Хоёр жилийн өмнөөс л засварын ажлыг хийх талаар ярьж байсан. Гэтэл хөрөнгө оруулалт шийдэгдэхийн өмнө хувьчлах, нураах яриа гарсан учраас энэ талаар дахин бодолцохыг хүссэн захидлыг тухайн үеийн засаг даргад өгсөн. Олон эцэг эхийн хүсэлтийг авч үзээд хувьчлалыг больсонд баяртай байна. Эндээс урлагийн салбарт хувь нэмрээ оруулсан олон зураач, авьяастнууд төрсөн. Би одоо суралцаж байгаа хүүхдүүд дундаас ч тийм олон хүүхэд төрөөсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

ulran-copy-copyТөслийн хүрээнд дугуйланд суралцагч хүүхдүүд “БАЯРЛАЛАА ЯПОН ОРОН “ сэдвээр гар зураг болон чимэглэх урлаг, техник технологийн төрлөөр уран бүтээлийн уралдаант үзэсгэлэн, төвийн уран бүтээлч багш нар “ART & CRAFT-7” уран бүтээлийн үзэсгэлэн гарган талархсан сэтгэлээ уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлсэн билээ.

Газар доороо баялагтай ард түмэнд, арлын тархиндаа баялагтай ард түмэн тусламж үзүүлж байна. Далайд газар бий болгож байшин барьдаг, баялаг бүтээгч улсын үйлдвэрлэсэн машинуудыг нь унаж явахаасаа илүү баялаг бүтээдэг сэтгэхүй, чухалыг олж хардаг мэдрэмж болоод юуг нурааж, юуг бүтээх талаар Япончуудаас  бид суралцах хэрэгтэй.

Монголын ирээдүй – баялаг бүтээгч Япончуудад талархаж байна.

©duuren.mn

5 “Баялаг бүтээгч Япончуудад баярлалаа

  1. Pingback: DMPK

  2. Pingback: cpns 2018 pendaftaran

  3. Pingback: lace frontal

  4. Pingback: iraqi Coehuman

  5. Pingback: satta matka

Leave a Reply