Хэлээр оношлохуй

Өвчин эмгэгийг оношлохдоо цус, шээс, эд эсийн шинжилгээ авахаас гадна хумс, хэлний байдлыг хүртэл давхар ажиглан бүртгэдэг. Тэгвэл хэлний өнгө, өнгөр, зураасаар бие махбодийн төлөв байдлыг хэрхэн шинжилж болох талаар хүргэе!

Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цаг өнгөрөөх ёстой.

Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Хэлээ харж “онош” тавьчихаад сайн дураар эмчилгээ хийх замаар өөрийгөө хорлох гэж бүү яар. Үнэн зөв онош, зохистой эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заадаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Хэлний өнгө

Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан байдаг.

Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг нь байж болзошгүйг заана.

Улайсан бол халдварт, эсвэл үрэвслийн өвчин байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй.

Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин байгааг илтгэж байж болзошгүй.

Шар өнгө нь ходоодны гэдэсний замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхичдын хэлний өнгө шар болсон байдаг.

Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушигны эмгэг байгааг илтгэж байж болно.

Хөх өнгө нь бөөрний эмгэг байгааг илтгэж болно.

Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл томуу, ханиад туссаныг илтгэж болно.

Сааралтсан бол хоол боловсруулах замын эмгэг байгааг илтгэж байж болно.

Хэлний өнгөр

Хэлэн дээр их бага тодорхой хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам байж болох эмгэг нь хүнд болсныг илтгэдэг гэж үздэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.

Зузаан, цагаан өнгөр нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно.

Боровтор, хүрэн өнгөр нь уушигны өвчин туссан байж болохыг илтгэнэ.

Шар өнгөр нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно.

Саарал өнгөр нь ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно.

Ямар ч өнгөргүй гөлгөр хэл нь фолийн хүчил, рибофлавины дутагдал үүсээд байгаагийн нэг шинж тэмдэг байж болно.

Хэлний судал, зураас

Хэлний өнгө, өнгөрөөс гадна хэлэн дээр гардаг судал, зураас олон зүйлсийг илэрхийлж байж болно.

Гол төлөв хэлний төв хэсгээс үзүүр рүү чиглэсэн гүн судал, зураас гарах нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж болно.

Хэлний энд тэнд олон тооны зураас гарах нь ходоод, хоол боловсруулах системд асуудалтай болоод байгааг илтгэнэ.

Хэт гүн судал, зураас нь бөөр тийм ч эрүүл биш байгааг илтгэнэ.

Хэлний захаар босоо зураас гарвал хоол боловсруулах замын эмгэг байж болзошгүйг харуулна.

Хэлний хэлбэр

Хөөж, бүдүүрсэн, эсвэл аль нэг тийш далийсэн хэлбэртэй хэл нь элэг, хоол боловсруулах системд ямар нэг эмгэг байгааг илтгэж байж болзошгүй.

Хэт нимгэн хэл нь бодисын солилцоо, цусны эргэлтийн системд асуудал гарсан байж болзошгүйг илтгэнэ.

Уртассан дээр нь улайсан, эсвэл үзүүр нь томорсон хэл нь зүрхний үйл ажиллагаа тийм ч сайнгүй байгааг илтгэж байж болох юм.

Хэлний голоор жигд биш хэлбэртэй хавтгай зураас гарах нь нуруу нугастай холбоотой асуудал байгааг илтгэж байж болно.

Захаараа томорч, хавагнасан бол ходоод, гэдэсний үйл ажиллагаа алдагдсан байж болзошгүй.

Үзүүр ба гол хэсгийн дунд товгор үүссэн бол уушигны эмгэг үүссэн байж болзошгүй.

Хэлний гадаргуун хэлбэр зарим газраа өөрлөгдсөн бол В бүлгийн амин дэм дутагдсан байж болзошгүй. Дээрх болзошгүй шинж тэмдгүүдийн яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай.

Харьяалал

Эрхтэн болгон хэлэн дээр өөрийн гэсэн “төлөөллийн газар”-аа нээж, түүгээрээ өөрт нь болоод байгаа зүйлсийг илтгэн харуулж байдаг гэж үздэг. Дорнын анагаах ухааны үүднээс үзвэл тэдгээр төлөөллийн газрууд нь ийм байрлалтай байдаг.

Хэлний үзүүр – зүрх
Хэлний төв хэсэг – дэлүү
Хэлний хоёр хажуу тал – элэг, цөс
Хэлний арын хэсэг – бөөр
Хэлний үзүүрийн өмнөх хэсэг – уушиг
Хэлний уг – гэдэс

Цэвэрлэгээ

Хэлийг шүдний адил тогтмол угааж цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж байх ёстой.

7 “Хэлээр оношлохуй

  1. Pingback: https://www.salonicanights.gr

  2. Pingback: DMPK Services

  3. Pingback: atlanta ga bail bonding

  4. Pingback: their explanation

  5. Pingback: iraqi Coehuman

  6. Pingback: satta matka

  7. Pingback: hair bundles

Leave a Reply