Соёл урлагийн тайлбар толь

Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ хэмээх гурван боть номыг гаргалаа.

nom13-copy-copy nom12-copy-copy

Дүрслэх урлаг I боть, Шашин соёл II боть, Музей судлал III боть гэсэн энэхүү тайлбар толийн төслийг БСШУЯамны захиалгаар, Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэн, МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ, СОЁЛ УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН хамтран гүйцэтгэж бүтээсэн байна.

Гурван цуврал боть нь түүхэн цаг хугацааны хувьд 1901-2015 оны хороонд уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, соёл урлагийн хөгжил дээр хийгдсэн судалгааны үр шим шим бүхий тайлбар толь юм байна. Дүрслэх урлаг, Музей судлал, Шашин соёл, Хөгжмийн урлаг, Театрын урлаг, Бүжгийн урлаг гэх мэтээр цааш хөгжих бөгөөд хэвлэмэл эхээр уншигчдад хүрч байгаа ч удахгүй цахим хэлбэрээр хүрэх ажээ.

Соёл урлагийн хөгжлөөр нь дэлхийн улс орнуудыг тодорхойлдог нэгэн хэмжүүр бий.Тиймдээ ч хойч үедээ үлдээсэн, түүхэн бодит мэдээллийг элдэв чимэггүйгээр таниулан дэлгэрүүлж буй номын буян түшсэн асар том судалгааны бүтээл бүхий тайлбар толь болжээ. Монголын Соёл урлагийн зуун жилийн түүхийг эмхэтгэн судалсан, тайлбар толь айл гэр бүхний хойморт залрах болтугай.

Хүн бүхэнд хэрэгтэй СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ-г эмхэтгэн гаргасан төслийн хамт олон, эрдэмтэн судлаач, багш нарт талархал илэрхийлье.

©duuren.mn

 

Leave a Reply