Ханиад томууны улирал ирлээ, вакцин хийлгэцгээе!

1. ТОМУУ БОЛ ХАЛДВАРЛАДАГ ӨВЧИН ГЭЖ ХҮН БОЛГОН МЭДЭЖ БАЙГАА

Гэвч дахин сануулья!
Ханиад, томуу нь томууны өвөрмөц вирусээр үүсгэгддэг ба ханиах, найтаах үед болон хамрын ялгадасаар дамжин хүрэлцэх замаар тархан халддаг.
Зарим өвчнүүдийн үед ханиад, томуутай адил шинжүүд олонтаа илэрдэг бөгөөд андууран оношлогдох нь элбэг тохиолддог. Ханиад, томуугаар зөвхөн бага насны хүүхэд төдийгүй бүх насныхан өвчилдөг. Томуугаар өвчилсний дараа ихэнх хүмүүсийн өвчний шинжүүд хэдэн өдөр үргэлжилдэг. Томуугийн үед дараах шинжүүд илэрнэ:
– Халуурна
– Хоолой өвдөнө
– Жихүүдэс хүрнэ
– Ханиана
– Толгой өвдөнө
– Булчингаар өвдөнө
– Бие суларна
Зарим үед өвчин хүндэрч хатгалгаа болон даамжирна. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч,гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно. Жил бүр АНУ -д 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна. (Тэдний олонхыг өндөр настнууд эзэлдэг).

Тэгвэл томуугийн эсрэг вакцин нь томуугаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт, урьдчлан сэргийлэлт юм.

2. ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН
Томуугийн эсрэг хоёр төрлийн вакцин байдаг.Үүнд:
– Идэвхигүйжүүлсэн, үхүүлсэн вакцин буюу “ томуугийн эсрэг тариа “-булчинд тарьж хэрэглэдэг.
– Амьд буюу сулруулсан вакцин. Хамарт дусааж хэрэглэнэ.
Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг.Иймээс жил бүр вакцин давтан хийлгэхийг зөвлөдөг байна. Эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг. Хэрэв вирусийн хэлбэр нь үнэн зөв тогтоогдсон бол тэр жилдээ энэ вакцин нь хүмүүсийг ханиад томуутай холбоотой өвчнөөс хамгаалж чаддаг гэж үздэг. Вирус нь хэдийгээр яг онож тогтоогдоогүй ч байсан энэ вакцин тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг. Томуугийн вакцин нь томуу төст бусад вирусуудээр үүсгэгдсэн өвчнүүдийн үед харин хамгаалалт болж чадахгүй.

Вакцин, хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Нэг жил хүртэл хамгаалах үйлчилгээ нь үргэлжилдэг. Зарим идэвхгүйжүүлсэн томуугийн вакцин тимерозол хэмээх консервант хоруу бодисыг агуулсан байдаг. Энэ бодис нь хүүхдэд гаж хөгжил бий болгодог гэсэн яриа байдаг боловч 2004 онд бүхэл бүтэн судалгааны баг үүнийг судалсны дараа үгүйсгэсэн байдаг. Одоогийн томуугийн эсрэг вакцинууд энэхүү тимерозолыг агуулдаггүй.

3. ТОМУУГИЙН ВАКЦИНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ ?
6 сар, түүнээс дээш насны хүүхдүүд, хөгшид, насанд хүрэгсэд хийлгэхэд болно.Үүнд:
– 6 сараас 18 нас хүртлэх хүүхдүүд
– 50 ба түүнээс дээш насныхан
– Ханиадны улиралд жирэмсэн байгаа эмэгтэйчүүд
– Архаг өвчтэй өвчтэй хүмүүс болон ханиад, томуугаар өвчилж, хүндэрч болзошгүй хүмүүсийн бүлэг, эмнэлгийн хяналтанд байгсад
Үүнд: зүрх, бөөр, элэг, уушиг, бодисын солилцооны хямрал, жишээ нь: чихрийн шижин өвчтэй, багтраа (астма), цус багадалт, болон цусны өвчтэй, дархлааны систем суларсан, дархлал хомсдлын хам шинжтэй, удаан хугацаанд тодорхой эмчилгээ хийлгэж байгаа, жишээ нь: стеройд хэрэглэж байгаа, хорт хавдрын эсрэг туяаны болон эмийн эмчилгээ хийлгэгсэд, залгиурын болон амьсгалын өөрчлөлт үүсгэдэг мэдрэл-булчингийн өвчтэй, жишээ нь: тархины саажилт ба таталт уналт өгдөг өвчтэй, 6 сараас 18 нас хүртэлх насны аспирин эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байгаа (Томуугийн халдвар авах үед тэдэнд Рей буюу тархи гэмтлийн хам шинж үүсдэг) хүмүүс багтана. Мөн:
– Асрамжийн газар удаан амьдрагсад
– Томуугаар өвчилж, хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүсийг асрамжлан харж хандагсад
– Эмнэлгийн ажилчид
– Дөнгөж төрсөнөөс 5 нас хүртлэх хүүхэдтэй гэр бүлийн гишүүд
Мөн доорхи гэр бүлийн гишүүд:
– 50-с дээш настангууд амьдардаг
– Томуугаар өвчилж, хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүс амьдардаг гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид, үйлчлэгчид
– Эмнэлгийн ажилтнууд
Мөн доорхи бүлгийн хүмүүст жил бүр вакцин хийлгэхийг зөвлөдөг. Үүнд:
– Хүн ам олноороо цугларч амархан халдвар тархах боломжтой, нийтийн байранд амьдрагсад
– Аялал, зуучлалын зохион байгуулагчид, жуулчид
– Мөн ханиад, томуу хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэхээр хүссэн хэн боловч вакцин хийлгэж болно.

4. ТОМУУГИЙН ВАКЦИНИЙГ ХЭДИЙД ХИЙЛГЭХ ВЭ ?

Боломжтой бол 10, 11-р сард хийлгэхээр төлөвлөөрэй. Гэхдээ 12 -р сар ч гэсэн хожимдохгүй, үр дүнтэй хэвээр байдаг.Томуугаар 11-р сараас 5-р сар хүртэл өвчлөж болох ба хамгийн өндөр өвчлөл 1-р ба 2-р сард тохиолдоно. Ихэнх хүмүүст нэг удаа вакцин хийлгэхэд л хангалттай. 9 хүртэлх насны хүүхдүүд анх удаа вакцин хийлгэж байгаа үед томуугаас хангалттай сайн хамгаалахын тулд 4 долоо хоногоос багагүй хугацааны дараа давтан 2 дахь удаа хийлгэх шаардлагатай болдог. Томуугийн эсрэг вакцинийг хатгалгааны эсрэг зэрэг бусад вакцинтай нэг зэрэг хийх боломжтой.

5. ЗАРИМ ХҮМҮҮС ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЭМЧЭЭС ЗӨВӨЛГӨӨ АВАХ ХЭРЭГТЭЙ.
Хэрэв та хүнд хэлбэрийн харшилтай ямарваа нэг зүйлд харшил өгч хүндэрч эмнэлгийн тусламж авч байсан бол эмчид хандах хэрэгтэй.
Томуугийн вакцинд харшлын урвал өгөх нь ховор боловч, тохиолддог.
Томуугийн вакцинийг өндгөнд ургуулж гаргаж авдаг. Иймээс өндгөнд харшилтай хүмүүс энэ вакцинийг хийлгэх хэрэггүй.
Ямар нэгэн зүйлд хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүс вакцин хийлгэхийг хориглоно.
Өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц хариу урвал өгч байсан бол эмчид мэдэгдэж зөвөлгөө авч байж хийлгэх хэрэгтэй.
Хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүс өвчнөө эдгэртэл хүлээж бүрэн эрүүлжсэний дараа вакцин хийлгэхийг зөвлөж байна. Хөнгөвтөр өвчлөгсөд харин вакцин хийлгэж болох нь.
6. ВАКЦИНИЙ ДАРАА ГАРЧ БОЛОХ ХҮНДРЭЛҮҮД
Вакцин хийлгэсний дараа бусад эм тарианы адил хариу гаж урвал өгч болно. Хөнгөн харшлын урвалаас эхлээд хүнд хэлбэрийн урвал өгч болдог. Гэвч маш ховор. Идэвхгүйжүүлсэн томуугийн вакцин нь үхүүлсэн томуугийн вирусийг агуулдаг тул томуугаар өвчлөх боломжгүй. Вакциний дараахь хөнгөн урвал:
– Тариа хийсэн хэсэгт улайж, хавдаж, өвчтэй болно.
– Халуурна.
– Өвдөнө.
Дээрхи шинжүүд вакцин хийлгэсний дараа 1-2 хоног үргэлжилнэ.
Вакциний дараах хүнд хэлбэрийн урвал:
– Амь насанд аюултай хүнд харшлын урвал өгч болно.Вакцин хийснээс хойш хэдхэн минут, цагийн дотор үүснэ.
1976 онд 1 удаа вакциний хүндрэлээс болж Гийена-Барре хам шинж \ сааждаг өвчин\ үүссэн байна. Энэ нь нэг сая тохиолдолд 1-2 тохиолдож болох нь. Гэвч ханиад, томуугаар хүндэрч буй тохиолдлын хажууд хамаагүй бага тоо билээ.
www.hrsa.org- aac орчуулан хөрвүүлэв.

Эмч Б.Сэлэнгэ Чикаго

©duuren.mn

25 “Ханиад томууны улирал ирлээ, вакцин хийлгэцгээе!

  1. Pingback: car crash Germany

  2. Pingback: Bdsm

  3. Pingback: friv 2

  4. Pingback: TS Escorts

  5. Pingback: iraqi coehuman

  6. Pingback: Cari dokter

  7. Pingback: المهندس اوس الخزرجي

  8. Pingback: wedding planning company in hyderabad

  9. Pingback: facebook newsfeed ads

  10. Pingback: Automated forex

  11. Pingback: women church suits

  12. Pingback: Cap besticken lassen

  13. Pingback: deer valley real estate

  14. Pingback: Digital Adverting Solutions from Tree of Innovation

  15. Pingback: PK studies in Rodents

  16. Pingback: predict the absorption of orally administered drugs

  17. Pingback: Predrag

  18. Pingback: sciences diyala@

  19. Pingback: sbobet livecasino

  20. Pingback: Plasma protein binding

  21. Pingback: Pharmacokinetic studies in rodents

  22. Pingback: boutique en ligne

  23. Pingback: iPhone usati

  24. Pingback: 토토사이트

  25. Pingback: bitcoin gambling

Leave a Reply