Багачуудын музей

Монголд анх удаа хүүхэд багачуудад зориулсан музей нээлтээ хийх гэж байна!

Хүүхдийн музей  буюу Children Museum нь барууны соёлд бүрэн нэвтэрсэн, бидний мэдэх музейгээс арай өөр, Америкаас дэлхий дахинаа тархсан ойлголт юм. Дэлхийн анхны хүүхдийн музей нь 1899 онд нээгдсэн АНУ-ын Брүүклин хотын багачуудын музей байв. 1975 он гэхэд АНУ-д 38 хүүхдийн музей үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1975-1990 оны хооронд 80, 1990-2007 он хүртэл ахин 130 хүүхдийн музей  нээгдсэн байна.

mus2-copy-copy

mus3-copy-copy

Харин азийн улс орнуудаас анх Солонгосын “Самсунг – хүүхдийн музей” Сөүлд 1995 онд, Энэтхэгт 1996 онд, Японд “KIDS PLAZA OSAKA” хүүхдийн музей нь 1997 онд тус тус нээгдсэн байна. Харин 2016 оны 10-р сарын 22-нд Улаанбаатар хотноо “Багачуудын музей” нэртэйгээр Монголын анхны хүүхдийн музей нээлтээ хийх гэж байна. Энэхүү музей нь Шангри-Ла Моллын 3-н давхарт үйл ажиллагаагаа явуулах юм.

– “Багачуудын Музей нь 2-7 насны хүүхдүүд болон гэр бүлүүдэд зориулагдсан төв бөгөөд зорилго нь багачуудад музейдээ ирсэнээр сурах нь хөгжилтэй байж болохыг ойлгуулж харуулах юм.

Тоглож, хөгжилдөх явцдаа сурч, хөгжих нь хүүхдүүдийн маань төрөлхийн сониуч занг улам ихээр дэмжиж тэднийг урамшуулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тоглоомын газрыг сургуультай өвөрмөц байдлаар хослуулж та бүхэнд хүргэх гэж байна. Бид багачуудын ба гэр бүлүүдийн сонирхол болон хэрэгцээнд тохирсон хөтөлбөрүүд явуулж байх болно. Гэр бүлээрээ Багачуудын Музейд ирсэнээр хүүхэдтэйгээ хамтдаа чөлөөт цагийг хөгжилтэйгээс гадна үр ашигтайгаар өнгөрүүлэх бүрэн боломжтой” гэж удахгүй нээгдэх музейн фейсбүүк хуудаснаа мэдээллэсэн байна.

©duuren.mn

2 “Багачуудын музей

  1. Pingback: social signals seo 2015

  2. Pingback: DMPK Studies

Leave a Reply