Цахим мэдээллийн талбарт

Монгол улсад интернет  бий болоод 20 жилийг үджээ. Өдгөө цахим ертөнцийн хөгжил асар хурдацтай өсөж Монголчуудын салшгүй нэг хэсэг болсон. Мэдээллийн, арилжааны, төрийн болон албан байгууллагуудын, боловсролын болон сошиал сайтууд олноор бий болж Монголын сайтуудын холбоо хүртэл байгуулагдсан. Өмнө нь сонин, телевиз, радиод л сэтгүүлчид ажилладаг байсан бол сүүлийн 10 гаран жил сэтгүүлчдийн ажиллаж байгаа бас нэгэн мэдээллийн хэрэгслийн талбар нь цахим ертөнц болсон билээ.

soc

Мэдээллийн сайтууд өөр өөрийн редакцийн бодлого, веб дизайн, үйл ажиллагааны чиглэлээрээ ялгарах боловч нэгдмэл нэг санаа нь сэтгүүлчийн ёс зүй, үнэн зөв, хэрэгцээт мэдээллийг уншигчдад хүргэх дээр тэгш тогтож байх ёстой санагдана. Олон сайн мэдээлэл түгээдэг сайтууд бий ч гэрэл байхад сүүдэр тусдагийн учир саар нь ч бас байх ажээ. Нэлээдгүй олон сайтын сэтгүүлчдийн ёс зүй ёроолгүй цахим ертөнцөд живчихсэн мэт худал хуурмаг, алдаатай мэдээллүүдийг ихээр цацаж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр “бичих юмаа олж ядсан сэтгүүлчид” гэж чичлүүлэх болжээ. Чичилж байгаа хэрнээ л хэрэгцээтэйгээсээ илүү хэрэгцээгүй зүйлсийг сонирхож уншаад байгаа хүмүүст зориулж шалдар булдар зүйлс бичдэг сэтгүүлч нэртэнгүүд гараад ирсэн ч юм шиг. Ямартай ч цахим мэдээллийн зарим сайтуудад тавигдсан мэдээ, нийтлэлүүдэд түгээмэл ажиглагддаг дараах хэдэн зүйлсийг та бүхэнд хүргье!

  • Гарчиг нь бичвэрээсээ утга зөрдөг /болоогүй зүйлийг болсон мэт, хэт сүржин нэр өгч уншигчдыг татах гэж оролдсон/

  • Үг үсгийн алдаа ихтэй /монгол хэл бичгийн дүрмийн болон хэл найруулгын алдаа ихтэй нийтлэл, мэдээ оруулах/

  • Хэрэгцээ бага шар мэдээ /мэдлэг бус хүний мууд дурласан зүйлсээр уншигчдын тархийг дүүргэх/

  • Эх сурвалж нь баттай бус /ямар эх сурвалжаас авсан нь үл мэдэгдэх мэдээллүүд цацах/

  • Хов жив /хов живийг эх сурвалж болгосон мэдээллийг болсон мэт бичсэн/

  • Зохиомол мэдээлэл /дулимаг авсан мэдээллээ дэлгэрүүлж зохиож бичсэн/

  • Хэт хар бараан мэдээллүүд цацах /хаана хар бараан үйл явдал болно тэр бүгдийг уншигчдад хүргэх/

  • Уншигчдын сэтгэхүйд нөлөөлөх /шууд дүгнэлт хийсэн мэдээ, мэдээлэл цацах/

  • Энгийн зүйлсийг дэвэргэж хөөргөх /баримт гуйвуулж, өдөр тутмын хэвийн үйл явдлыг хэт дэвэргэж бичих/

  • Насны хязгаар тавьдаггүй /гэмт хэрэг, насанд хүрэгчдэд зориулсан мэдээллүүддээ насны хязгаар тавьдаггүй/

  • Бусдын хувийн амьдралд хэт оролцож, нийгэмд тараах /олны танил хүмүүсийн амьдралд хэт их оролцож хүн бүрийн гаргадаг жижиг алдааг нь хүртэл олонд дэлгэх, сенсааци тарихыг оролдох/

  • Бусдын нэр хүндэд шууд халдах/гүтгэх, овог нэр, зургийг нь оруулан үнэн зөвийг нь ололгүй шууд гүжирдэн нийтлэх/

  • Сэтгүүлч бус хувь хүн өнцгөөс мэдээллүүдэд дүгнэлт өгөн нийтлэх

  • Мэдээллүүдээ хуурамч, хоосон аккаунтууд ашиглан феисбүүк, твиттерт замбараагүй цацах

  • Хэт их улс төржиж аль нэг нам эвслийг дагах гэх мэт түгээмэл сэтгүүлчийн ёс зүйгээ зөрчсөн олон алдаа нүднээ ил харагдаж, өдөр шөнөгүй цахим урсгалд цацагдаж байна.

Энэ бүгд нь уншигчдыг татаж, хандалт их авч л байвал болох сэтгэхүй суучихсан мэдээ, мэдээлэл оруулдаг зарим сайтын сэтгүүлчидтэй холбоотой асуудал юм. Өнөөгийн нийгэмд мэдээ мэдээллээ цахимаас авдаг олон мянган хүн бий. Тэр бүгдэд хэрэгтэй болоод ёс зүйтэй мэдлэг түгээцгээгээрэй гэж эцэст нь мэргэжил нэгтнүүдээсээ хүсэх байна.

С.Гүндсамбуу

©duuren.mn

 

8 “Цахим мэдээллийн талбарт

  1. Pingback: pendaftaran cpns 2017

  2. Pingback: teeth implants West Palm Beach

  3. Pingback: Bdsm

  4. Pingback: DMPK

  5. Pingback: www.office.com/setup

  6. Pingback: Wedding Organizers in Secunderabad

  7. Pingback: sscn bkn cpns 2018

  8. Pingback: hair bundles

Leave a Reply