Хамгийн том үлэг гүрвэл

Аравдугаар сарын 5-нд Рио де Жанейро хотноо Бразилийн эрдэмтэд нэгэн нээлт хийсэн нь өмнө нь аль ч улсад олдож байгаагүй хамгийн том үлэг гүрвэлийг нээн илрүүлсэн явдал юм. Уг үлэг гүрвэл нь 25 метр урт байсан гэж мэдэгджээ.

RJ - DINOSSAURO/DESCOBERTA/BRASIL - GERAL - A paleont?oga Kamila Bandeira mostra os foss?s do maior dinossauro brasileiro, o Austroposeidon magnificus. O Museu de Ci?cias da Terra, localizado no bairro da Urca, no Rio de Janeiro, apresentou hoje a descoberta do maior dinossauro descrito do Brasil. Esse estudo foi desenvolvido em parceria com diversas institui?es cient?icas e apresenta novas informa?es sobre hist?ia evolutiva desses r?teis gigantes que habitaram o territ?io brasileiro h?milhares de anos. 05/10/2016 - Foto: F?IO MOTTA/ESTAD? CONTE?O

 

Шинээр нээсэн үлэг гүрвэлийг “Austroposeidon magnificus” гэж нэрлэсэн бөгөөд Титазаурс бүлэгт харьяалагддаг, биеийн хөгжил сайтай, хүзүү, сүүл нь урт, бусад үлэг гүрвэлүүдээс харьцангуй жижиг гавлын ястай өвсөн тэжээлтэн байсан гэж мэдээллээ. Уг олдворууд нь Рио-де-Жанейрогийн Дэлхийн Шинжлэх Ухааны музейд тавигджээ.

dino2 dino1

Austroposeidon magnificus-ийг одоогоор Өмнөд Америк, Африк, Антарктид, Номхон далайн бүсэд Цэрдийн галавын (145-66 сая жилийн өмнө) үед амьдарч байсан гэж үзэж байна.

Энэхүү Үлэг гүрвэлийн чулуужсан нурууны нугаламын ясыг анх Бразилийн палентлогич Llewellyn Ivor Pricе 1950 онд олж нээсэн боловч нээлтийг нь хүлээн зөвшөөрөлгүй байсаар 1980 онд нас барсан юм.

Түүнээс хойш чулуужсан яснуудад эрдэмтэд дүн шинжилгээ хийж, олон талын дүгнэлтэнд хүрсэний эцэст нь лхагва гаригт албан ёсоор шинэ нээлтийн талаар дэлхий дахинаа зарласан байна.

Эх сурвалж: Xinhua News

2 “Хамгийн том үлэг гүрвэл

  1. Pingback: TS TV Escorts from London

  2. Pingback: DMPK Studies

Leave a Reply