Монголын хамгийн хамгийн

Монголын хамгийн өндөр хүн
gongorМонголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. “Залуу жанжин” хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат. Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машиныослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат. Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.

Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном
3102a316afМанай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.

Монгол улсын хамгийн жижиг ном:
1231984 онд академич Ц.Дамдинсүрэн эрдэмтэн Шагжийн бичсэн нэгэн сонин номыг улсын нийтийн номын санд өгчээ. Уг ном нь 5,5 см тэг дөрвөлжин цаасан дээр түвдээр бичсэн Дол-дод буюу ногоон дарь эхийн магтаал юм. 5х5,5 см цаасан дээр , 5х 4,7 см талбайд багтаан бичжээ. Тэр бяцхан номыг энгийн нүдээр харахад ер мэдэгдэх аргагүй, нэг эрээн цаас шиг юм үзэгдэх бөгөөд харин давхар линзтэй шил буюу микросопоор хараад уншиж болох ажээ. Түүнийг эрдэмтэн Шагж хялгасны үзүүрээр бичсэн маш өвөрмөц, онцгой нарийн ур шаардсан бүтээл ажээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр
%d0%b3%d1%8d%d1%80Монголын төдийгүй дэлхий дээрх хамгийн том гэр бол  1658 онд Эрдэнэзуу хийдийн чуулганд зориулан баригдаж байсан “Бат-Өлзий” нэртэй гэр юм. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэзуу хийдийн хэрмийн дунд байдаг. Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр.
“Бат-өлзий”  гэр нь 20 метр голчтой бөгөөд энэ гэрийн шал нь Эрдэнэзуу хийдийн хэрмийн гол дунд байдаг билээ.  Манай оронд 5-6 ханатай, 9-12 ханатай гэрүүд өргөн дэлгэрсэн байдаг. 5-6 ханатай дундаж гэрийн голч 6-7 орчим метр, өндөр нь 3м орчим байдаг бол “Бат-Өлзий” хэмээх гэр 18-20 ханатай 9м орчим өндөртэй байжээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Угийн бичиг
1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичснээрээ Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том угийн бичиг болсон байна. Энэ угийн бичиг одоо Үндэсний Түүхийн Архивт хадгалагддаг.

Хамгийн халуун рашаан
%d1%88%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d0%b6%d1%83%d1%83%d1%82Шаргалжуутын халуун рашаан. Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай рашаан юм. Түүний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг үрэвсэл, цусны даралт ихсэх зэрэг өвчинд тустай.

Хамгийн том амьтан

Хандгайн эрийг нь манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол, 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сүүлээр ясжиж гүйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрүүлдэг. Ороо нь 9 сард ордог.

Монголын хамгийн том говь
Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Хамгийн их элс
%d0%b1%d3%a9%d3%a9%d1%80%d3%a9%d0%b3-%d0%b4%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%bb%d1%81Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөг дэлийн элс юм. Энэ элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт оршино. Дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.

Монгол орны хамгийн том мөрөн
%d1%81%d1%8d%d0%bb%d1%8d%d0%bd%d0%b3%d1%8d-%d0%bc%d3%a9%d1%80%d3%a9%d0%bdБайгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.

Монгол орны хамгийн том тогтмол нуур
Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.

Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур
Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны “Хөх сувд” хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

%d1%85%d3%a9%d0%b2%d1%81%d0%b3%d3%a9%d0%bb

Монголын  хамгийн өндөр хүрхрээ
Манай орны хамгийн өндөр хүрхрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм. Хамгийн их уст хүрхрээ бол Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. Энэхүү хүрхрээ нь 22 метрийн өндрөөс буудаг. Харамсалтай нь хүмүүс байгальтайгаа зүй бус харьцсанаас болж энэ сайхан хүрхрээний ус татарч ширгэх аюулд өртөөд байна.

Монголын хамгийн том тал
Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг
Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана

Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар
59060Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар. Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.

Монголын хамгийн баруун захын цэг
Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий мааньт уул , хойд өргөргийн 480 581 , Дорнод уртрагийн 870 441 -т оршино.

Монголын хамгийн зүүн захын цэг
Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 километр зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар , хойд өргөрөгийн 460 531 , дорнод уртрагийн  1190 561 -д оршино.

Монголын хамгийн хойд захын цэг
Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа , хойд өргөрөгийн  520 091 , дорнод уртрагийн  980 571 -д оршино.

Монголын хамгийн өмнөд захын цэг
Монголын хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгойн хойд өргөрөгийн 410 351 , дорнод уртрагийн 1050 001 оршино.

Монголын хамгийн захын цэгүүдийн хоорондох зай
Монголын хамгийн баруун захын цэг Мааньт уулаас , хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392,0 километр. Монголын хамгийн хойд захын цэг Монгол шарын даваанаас , хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой хүртэл 1259,0 километр юм.

Монголын хамгийн өндөр ба хамгийн нам цэг
Монголын хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Таван богд уулын “Найрамдал” оргил далайн түвшнээс дээш 4374,0 километр мөн Мөнххайрхан уулын “Сүхбаатар” оргил далайн түвшнээс дээш 4204,0 километр юм. Монголын хамгийн нам цэг нь Дорнод Монголын тал дахь Хөх нурууны түвшин 560 метр юм.

Монголын хамгийн урт ба богино нэртэй газар
284fcc9f622d62bf580423e31e82f379_x3Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн талд орших “Саравчлага хөгшин үүрийн сарьдаг” хэмээх уул юм. Хөвсгөл нуураас ганцхан гол эх аван урсдаг. Тэр нь Эгийн гол юм. Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол 475 километр урт бөгөөд голын усжих талбай нь 40454  ам километр болно. Эг гол манай хамгийн богино нэртэй газар юм.

Монголын  хамгийн урт гол
Манай орны хамгийн урт гол бол Орхон гол юм. Орхон гол нь Хангайн Суварга Хайрхнаас эх авч 1124 километр алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ , Сэлэнгэ нь Байгал нууранд цутгаж , Байгал нуураас , Ангар мөрнөөр дамжиж Хойд мөсөн далайд хүрдэг. Туул , Хараа , Ерөө , Тамир зэрэг голууд цутгадаг. Орхон голын усжих талбай нь 132835 километр юм. Хэрлэн гол уртаараа Орхон голын дараа ордог.

Монголын  хамгийн хүчтэй салхи
img_32881975 оны 7-р сарын 13-нд Ховд аймгийн Алтай сум зэрэг олон газар хүчтэй нөөлөг салхи болсны дотор Агт уулын ард гарсан салхи 7-10 метр өргөн, 1200 метр урт зурвас газрын модыг үндсээр нь булгалж, ёзоороор нь хугалж сүйтгэжээ. Мөн Ховдын Алтайд гарсан салхинд 115 айлын гэрээс 97 нь унаж байсан баримт бий.

Монголын  хамгийн хүчтэй газар хөдлөлт
1905 оны 7-р сард Хангайн нурууны баруун хойд салбар болох Ханхөхий, Булнай Уулсын араар 11-12  баллын хүчтэй газар болжээ. Энэ нь хүч, голомтын цар хэмжээгээр Монголд төдийгүй дэлхийд томоохонд орох бөгөөд уг газар хөдлөлтөөр үүссэн ан цав нь 350 километр урт байжээ. Энэхүү газар хөдлөлтийн тухайд хүмүүс: Ханхөхий ар Өвгөн овоо гэдэг газар Тэгшдүүрэнгийн арван хэдтэй хүүхэд хариулж явсан хонин сүрэг , дагуулж явсан нохойн хамт тэр их аймшигт хагархайд амь үрэгдсэн”, “Бүжил гэдэг айлын 7 атан тэмээ идэшилж явсан уултайгаа цөмрөн газарт дарагдсангэж мэдээллэсэн байдаг. Монголчууд тархай бутархай амьдардаг тул энэ аюулд төдийлөн олон хүний амь осолдолгүй өнгөрчээ. Доорх зураг 7,2 баллын хүчтэй газар хөдлөлтөнд үүссэн гамшиг. Тэгэхээр 11-12 баллын газар хөдлөлтөнд юу болох нь ойлгомжтой.

Монголын  хамгийн сонин мөндөр

OLYMPUS DIGITAL CAMERA

1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6  километр урт, 400-500 метр орчим өргөн зурвас газар “Задын чулуу” хэлбэрийн Улаан мөсөн мөндөр оржээ. Мөн 1960 оны 7-р сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт Том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны 7-р сарын дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт хөө шиг хар үүл гарч , газар тэнгэр ялгагдахгүй болж 30 гаруй километрийн тэртээгээс их дуу гарч удалгүй Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. 1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Шаргал нуурт Самрын боргоцой шиг арзгар гадаргуутай мөндөр, 1917 оны 8-р сарын 13-нд Дорнодговь аймгийн Өргөн сумын нутаг Алаг хэмээх газар Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. Уг мөндөрт галт тэрэгний зам эвдэрч их үер болсны улмаас тэмээ усанд живж байжээ.

Монголын  хамгийн өндөр мод
001Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Энэ нь үнэхээр ойн чимэг гоо үзэсгэлэн болсон шилмүүст мод бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө , Бугантын хөвч тайгад элбэг ургадаг. Жодоо модот ойн агаар элдэв нянгүй болтол цэвэршсэн байдаг тул гадаад орнуудад тийм ойтой газар амралт сувилалын газрууд байгуулдаг ажээ. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь Жодоо нь өндрөөрөө 24-26 метр , цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38 метр өндөр , 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. Жодоо нь 300 орчим жилийн настай бөгөөд 40-50 наснаас эхлэн 200 нас хүрсэн хойноо ч үрээ өгсөөр байдаг. Монгол оронд 1.9 мянган га талбайд Жодоо мод ургадаг. Дэлхийн хамгийн өндөр мод бол Британийн Колумбад (баруун Канад) ургадаг дугласын Жодоо юм. 1902 оны хэмжилтээр 126,5 метр өндөр байжээ.

Монголын  хамгийн том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй “Чингисийн мөнгөн дөш” гэх нэртэй солир юм. Мөн “Аж Богд 11″ хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.

Монголын  хамгийн том болор
Манай орноос олдсон хамгийн том болор бол Горхийн утаат болор юм. Уг болор 240 см урт , 7,5 тонн жинтэй , хажуу талын талстууд нь 100-300 см өргөн , эргэн тойрон 18 талтай , тал бүр нь тэгш тунгалаг , өндөр нь 1,75 метр юм.

Монголын хамгийн халуун ба хамгийн хүйтний хэм
Манай орны хамгийн халууны өндөр хэм 1944 онд Сайншанд хотод +40.80C , 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй  суманд +40.0C тус тус тэмдэглэжээ. Харин манай орны хамгийн хүйтэн хэм нь 1969 оны 1-р сарын 27 нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52.90C болжээ.

 

45 “Монголын хамгийн хамгийн

  1. Pingback: binaural

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: mondo sonoro

  4. Pingback: TS Escorts

  5. Pingback: online hash kopen

  6. Pingback: slot machines

  7. Pingback: Bonuses

  8. Pingback: 360 frontal

  9. Pingback: Aws Alkhazraji coehuman

  10. Pingback: Yusuf kısa

  11. Pingback: ppc blog

  12. Pingback: top forex robots

  13. Pingback: 主页1

  14. Pingback: 검증사이트

  15. Pingback: organic traffic from SEO

  16. Pingback: C++ Tutorial

  17. Pingback: toxicokinetic studies in rodents

  18. Pingback: free forex signals

  19. Pingback: diskusprolaps

  20. Pingback: first steroid cycle

  21. Pingback: telefoonhoesjes

  22. Pingback: poker online

  23. Pingback: 안전놀이터

  24. Pingback: hard fuck on bed

  25. Pingback: http://bitcoinsportsbooks.info

  26. Pingback: sportsbook promo code reload

  27. Pingback: http://bitcoin-casino.review

  28. Pingback: check my site

  29. Pingback: Breaking news

  30. Pingback: Free UK Chat Rooms

  31. Pingback: Pharmacokinetic Screening in USA

  32. Pingback: new siriustube263 abdu23na5270 abdu23na89

  33. Pingback: sfgjidfgn880 afeu23na1680 abdu23na18

  34. Pingback: buy testosterone

  35. Pingback: sfgjidfgn144 afeu23na6978 abdu23na23

  36. Pingback: 12gvPQbiQ0

  37. Pingback: hdmobilesex.me

  38. Pingback: PK screening in Rats

  39. Pingback: small exercise equipment

  40. Pingback: Online Marketing Agency

  41. Pingback: Free Teen Chat

  42. Pingback: Share Movies

  43. Pingback: visit this page

  44. Pingback: cpanel hosting

  45. Pingback: International Removers

Leave a Reply