Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтэнд зориулсан хэвлэлийн бага хурал боллоо

huralМонгол улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд, Манай улсад  56 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Энх тайван найрамдлын байгууллага, Оросын Шинжлэх ухаан соёлын төв /ОШУСТ/-өөс хамтран зохион байгуулах талаар хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэхүү хамтын ажиллагааны өдрүүдийн нэг томоохон чухал үйл явдал нь Азийн орнуудын ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын чуулга уулзалт юм. Өмнө нь 2000 онд Балбын вант улс, 2005 онд Вьетнам, 2008 онд Хятадад уг чуулга уулзалт болж байсан бөгөөд энэ жил манай улсад зохиогдож байгаагаараа онцлог болж байна. Чуулга уулзалт маргааш ОШУСТөв-д болох бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, Вьетнам, Балбын вант улс, Индонези зэрэг улсын 100 гаруй төгсөгч  “Төгсөгчдийн бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр ОХУ-д дээд боловсрол эзэмших хэрэгцээ, шаардлага, боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцэнэ. Монголын анхны мэргэжилтнүүдийг 1921 оноос хойш ЗХУ-д бэлтгэж эхэлснээс хойш өдгөө манай орноос ОХУ-д их, дээд сургууль төгссөн төгсөгчдийн тоо 60 мянга хүрсэн байна. Энэ нь дэлхийн бусад улсын төгсөгчдөөс тэргүүлэх тоон үзүүлэлт юм.

– “Аймаг бүрт дунджаар 50-100 хүн ОХУ-д сургууль төгссөн байдаг. УИХ-ын гишүүдийн 65-33 нь, Монгол улсын инженер техникийн мэргэжилтнүүдийн 70 хувь нь ОХУ-д боловсон хүчин болон бэлтгэгдсэн байдаг” гэж Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа хэллээ.

Хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд оюутан, сурагчдын дунд орос хэлний баяр, ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын уран бүтээлийн үзэсгэлэн, Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, орос дуу дуулаачдын уралдаан, уран уншигчдын тэмцээн, Оросын киноны жилд зориулсан кинофестиваль, “Дэлхийн урлагийн наадам” хүүхдийн уран бүтээлийн фестиваль зэрэг орос хэл, соёлын өдрүүдийн цогц арга хэмжээг  иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулах юм байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, ОШУСТ-ийн захирал Е.Г. Михайлов хэлэхдээ:

– “Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод ирэх олон талт өгөөжтэй арга хэмжээг зохион байгуулна. Оросын боловсролын системийг хөдөө орон нутаг руу чиглүүлнэ. Орос хэл, соёлын өдрүүдийг  10 сарын 7-13-ы өдрүүдэд Дорнод,  Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутагт бүсийн цогц арга хэмжээ болно. Оюутан сурагчдын дунд  “Мөнхийн хөрш-сайн нөхөд” асуулт хариултын тэмцээн, Залуучуудын “Манжерок” фестивалийн 50 жилийн ойд зориулсан “Найрамдал-Дружба” сэдэвт орос хэл соёлын өдрүүд гээд олон сайхан арга хэмжээнд оролцохыг урьж байна” гэв.

Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын ажиллагаа ирэх сарын 08-нд ОШУСТөвд баярын хурал, шагнал гардуулах ёслол, Монгол-Оросын жүжигчдийн хамтарсан тоглолтоор өндөрлөх юм байна.

©duuren.mn

12 “Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтэнд зориулсан хэвлэлийн бага хурал боллоо

  1. Pingback: here

  2. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  3. Pingback: kari satilir

  4. Pingback: DMPK Services

  5. Pingback: 360 frontal

  6. Pingback: Aws Alkhazraji

  7. Pingback: apoio informático

  8. Pingback: Dokter gigi jakarta selatan

  9. Pingback: adwords advertising

  10. Pingback: church suits

  11. Pingback: cmovieshd

  12. Pingback: Tree of Innovation Digital Adverting Agency

Leave a Reply