Зоч Пунцагийн Наваан

Пунцагийн Наваан нь 1885 оны гахай жил Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд төржээ.  Одоогийн Төв аймгийн Бүрэн сумын Түмий, Булагуудын хэцээр нутаглаж байжээ. Шарын шашны эрдэм ухаанд боловсорсон энэ нэр цуутай зоч 1939 онд хилс хэрэгт татагдаж хожим цагаатгагджээ. Түүний эрдэм чадлын талаар домог мэт олон яриа бий. Нэгийг нь өгүүлье.

lam-nar

Дайчин бэйсийн хошуу одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумын Их Бага газрын чулуугаар нутагладаг Цагаан зочтой 1930-аад оны эхээр Өнжүүл сумын аравдугаар багийн ард Дэжидийнд Наваан зоч уулзжээ. Тэр хоёр ярилцаад бие биенийхээ ид шид, эрдэм хүчийг үзэхээр шийдэн хөгнөөтэй хөх ишигний сүнсийг Цагаан зоч зайлуулж үхүүлэн, Наваан зоч сүнсийг нь дуудан амь оруулахаар тогтжээ. Энэ үед Дэжидийн хүү Жанчив хөгнөөс нь хөх ишигээ авах гэтэл чангаар майлаад ойчсоноо дорхноо үхжээ. Гэтэл өнөө ишиг хэсэг хугацааны дараа гэнэт майлан босоод ирж. Үүнийг дэргэдэх хүмүүс нь харж байтал Наваан зоч ”Цагаан та нялх ишигний сүнсийг яасан хол нуув. Баруун газар бурханы оронд залагдан, ширээн дор замбага цэцгэнд боогоод тавьсан байна” гэж хэлсэн гэдэг.

Наваан зоч нь одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хадан усны хийдэд шавилан сууж байсан гэж 1910 оны гахай жил төрсөн Лхагва овогтой Тунсаг гуай 2004 оны хоёрдугаар сард хуучилжээ.

©duuren.mn

7 “Зоч Пунцагийн Наваан

  1. Pingback: Hyderabad Corporate Event Management Company

  2. Pingback: Bdsm

  3. Pingback: www.office.com/setup

  4. Pingback: bet535

  5. Pingback: Wedding Organizers in Hitech City

  6. Pingback: pendaftaran cpns 2018

  7. Pingback: lose weight low carb

Leave a Reply