Хамба Номунхан Найдансүрэн

1930-аад оны эхээр Маршал Чойбалсан шилэн форд тэрэгтэйгээ Ононгийн халуун рашаанд очжээ. Намрын сэрүүн орж байсан үе тул Ононгийн рашаан хадаалсан (хөлдсөн) байжээ. Маршал ойр хавьд ямар хүн байна гэж сураглаад Найдансүрэн ламтанг тэнд байгааг мэдээд дуудуулжээ. Найдансүрэнг ирэхэд нь Чойбалсан “Чи энэ рашааныг урсгаж өг” гэж хэлжээ. Найдансүрэн “шинэ цагийн улс та нарт арц хаанаас байх вэ дээ, харин тамхинаасаа өгөөч” гэхэд нь Чойбалсан авч явсан папирос тамхинаасаа өгчээ. Найдансүрэн мөнөөх тамхийг нь асаагаад хоёр гурав сортол Ононгийн хадаалсан рашаан мөсөө дэлбэ татуулан оргилон гарчээ. Чойбалсан Найдансүрэн ламд талархаж өөрийн байрлаж байсан газарт аваачиж дайлж зочилсон гэдэг. Тэгээд хожим их бариа тавианы үед Чойбалсан Халхын 3 хутагтын амь насыг хамгаалж үлдсэн гэж ярьдаг бөгөөд тэр гурвын нэг нь Бэрээвэн Номунхан Найдансүрэнг байсан гэж ярьдаг юм. Чойбалсан Найдансүрэн ламыг Пүрэвжав хэмээн нэрийг нь сольж  Мөнгөнморьт суманд адуу маллуулахаар явуулсан гэдэг яриа байдаг.

Leave a Reply