Хүний сэтгэлийн хүч

Tsongkhapa (1357–1419) was a famous teacher of Tibetan Buddhism whose activities led to the formation of the Gelug school. He is also known by his ordained name Lobsang Drakpa (blo bzang grags pa) or simply as Je Rinpoche (rje rin po che). Tsongkhapa heard Buddha’s teachings from masters of all Tibetan Buddhist traditions, and received lineages transmitted in the major schools. His main source of inspiration was the Kadampa tradition. Based on Tsongkhapa’s teaching, the two distinguishing characteristics of the Gelug tradition are The Union of Sutra and Tantra, and Emphasis on Vinaya (the moral code of discipline).Улаанбаатар хотын хойд Чингэлтэй уулын аманд нэгэн түвд лам суудаг байжээ. Тэрээр улааны шашинтай зоч луйжинч хүн байжээ. Тэр түвд лам насан хутаг болохоосоо өмнө шавь нараа дуудаж ирүүлээд өөрийн гэр орон эд зүйлсээ шавь нартаа хуваарилан зааж өгч, өөрийгөө өнгөрөхөөр эзэмшин аваарай гэж захижээ. Харин өөрийнх нь цай хоол, хамаг ажлыг нугалдаг шавьдаа юу ч аваарай гэж хэлсэнгүй. Шавь нар нь «Үүнд юм өгөхгүй юм уу» гэхэд «Зүгээр, санаа зоволтгүй» гэжээ. Тэгээд тэр лам яг өнгөрөхийнхөө алдад нөгөө дотно шавьдаа «Миний шарилыг чандарлана биз. Миний зүрх шатахгүй байж магадгүй. Түүний дотроос гарсан юмыг чи аваарай» гэжээ. Тэгээд нас барсан хойно шарилыг нь хайлсанд (чандарласанд) зүрх нь шатаагүй гэнэ. Нөгөө шавь нь зүрхийг нь дэлгэж үзвэл дотор нь богд Зонховын алтан дүрс байжээ. Тэр түвд хүн улааны ёсны хүн боловч дотроо шарын ёсыг сүсэглэж богд ламыг бясалгадаг байсан тул зүрхэнд нь тийнхүү алтан богд лам бий болжээ. Улаан шар хоёр ёс харшилдаггүй бөгөөд улааны ёс баримталдаг хүн дотроо шарын ёсыг сүсэглэж явдаг, шарын ёсын хүн нь улааны ёсоо дотроо сүсэглэж явдаг гэнэ. Тийм ч учраас шарын шашины лам нарын шар малгайн дотор тал нь улаан байдаг, улааны шашины лам нарын улаан малгайны дотор тал нь шар байдаг гэнэ.

Leave a Reply