Бүсгүй хүний сэтгэлийн алс чинадад …

Эмэгтэй хүний сэтгэлийг хамгийн нууцлаг, таагдашгүй ер бусын ертөнц гэдэг юм билээ. Би сайн мэдэхгүй юм. Гэтэл “Тийм байхаа магад” гэсэн нэгэн бодол өчигдөр гэнэтхэн төрөв.
Нэг эрдэмтэн нөхөр энерги шилжүүлэх туршилт хийх явцдаа алдаа гарган, ухамсар нь талийгаач залуугийн биед орчихно. Өөрөөр хэлбэл өөр залуухан хүний дүрээр эрдэмтэн дахин амилна. Яг энэ үед түүний үзэсгэлэнт эхнэр нь үйл явдал болсон лаборторид ирж таарав.
Өөр хүний биед хувилсан эрдэмтэн эхнэрээ сандраахгүйн тулд үнэн учрыг хэлсэнгүй. Болсон явдлыг нуухын зэрэгцээ гэнэтхэн эхнэрээ эргүүлэх ад биш санаа төрөв. Гэтэл санаанд оромгүй, бүр төсөөлж ч байгаагүй гэнэтийн үйл явдал болох… Түүний итгэж хайрлаж байсан, үнэнч эхнэр нь тийм үнэ цэнэгүй хялбархан амьтан байсан гэж үү?
Үйл явдал хөвөрсөөр.
Гэвч эцсийн эцэст бүсгүйн дотоод ертөнц огт өөрөөр нээгдэнэ. Төсөөлж байгаагүй огт өөр шинэ ертөнцийг эцсийн мөчид олж үзээд бүсгүй хүнийг хайрлах, бахархах сэтгэл тань асан бадрах болно..
Хүний сэтгэлзүйн, ялангуяа эмэгтэй хүний сэтгэлзүйн өвөрмөц талыг оньсого мэт олон орооцолдсон үйл явдал дундуур сүлжин гаргаж ирсэн “Би эхнэрийнхээ нууц амраг” киноны сэтгүүлч, уран бүтээлчдэд танилцуулсан урьдчилсан гаралтыг өчигдөр орой үзлээ.
Энэхүү уран бүтээлийн:
– продюссероор Р.Лхагвадорж,
– кино төслийн зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид,
– зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг нар ажиллажээ.
Мөн гол дүрүүдэд:
– Швейцари улсын циркийн болон театр киноны жүжигчин Констанс Хелен Бугнон,
– ХБНГУын театр киноны жүжигчин Марк Кубин,
– Н.Ариунномч,
– МУГЖ З.Жарантав,
– МУСТА Ц.Төмөрхуяг,
– С.Лхагвадорж,
– Фармазанова Давид,
– Фармазанова Юлья Иванова нарын жүжигчид тоглосон байна.
Эрэдэнчулуут ХХК-ийн ивээн тэтгэсэн, Олон улсын киноны уран бүтээлчид хамтран бүтээсэн энэхүү “Би эхнэрийнхээ нууц амраг” кино нь энэ сарын 19-өөс манай кино театруудаар гарч эхлэх аж.
2016 оны 08 сарын 19-нд ТЭНГИС, ӨРГӨӨ-1, 2 СОЁМБО кино театрын дэлгэцнээ

13987484_1193146497372385_419308748886972250_o

14022193_1193144767372558_17965311661410205_n 14054270_1193140340706334_4488466920435380903_o

Б.Номинчимэд

Leave a Reply