Өндрөөс “ниссэн” азтангууд

…Энэ айлд намайг орж ирэхэд гэрт хүүхдийн эх Галина байж байв. Галина “Махимпекс” пүүсийн 26-р цехэд нормчноор ажилладаг аж. Бид хоёрын дунд халуун яриа өрнөлөө. Нөхрийг нь Батсүх гэнэ. Одоо ЗХУ-д суралцаж байгаа оюутан юм байна. Хүү Б.Ган-Эрдэнэ нь надад толгой дахь сорвио үзүүлэв. Нэг хэсэг газар гялайгаад үсгүй болж халцарсан байна. Гурван ойтой Б.Ган-Эрдэнэ хүү тагтан дээрээ юм хараад зогсож байжээ. Эх Галина нь нөгөө өрөөндөө юм хийж байсан байна. Гэнэт хүүгийн өрөөсөн шаахай сугарч доош унав. Хүү шаахайны араас тонгойн харах гэж байгаад таван давхрын тагтнаас доош нисэж хатуу цардмал зам дээр уналаа…
…Гэмтлийн эмнэлэг дээр очиж сэхээнд хэвтэв. Хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр л байлаа. Эмч нар шуурхай эмчилгээ хийж хагалгаанд оруулахаар ярилцана. Тэд эхийн үгэнд итгэж өгсөнгүй. Эмч нар үнэхээр гайхалдана. Таван давхраас доош цардмал зам дээр унасан гэхэд итгэж өгөхгүй байлаа. Хөл, гар нь огт хугарч гэмтсэнгүй. Мах тасарсан юм огт алга байлаа. Гагцхүү толгойд нь хагалгаа хийв. Эмнэлэгт хориод хоноод гарлаа. Батсүхийн Ган-Эрдэнэ ус уух хувьтай хүү байжээ…

Бат-Очирын Гэндэн гуай Улаанбаатар хотын гурилын үйлдвэр” 30 жил ажилласан гэнэ. Хорооны даргын албыг 15 жил хашжээ.
…Б.Гэндэн гуай хорооны ажлаар айлаар орж явжээ. …том хүү Баярсайхан нь …айж сандарчихсан хүрч иржээ.
Тэр үед гурван ойтой байсан Түвшинжаргал дүү нь гурван давхрын цонхноос доош унажээ. Ах нь дүүгээ авч байснаа хүүхэдтэй тоглох гээд түр орхиод гартал дүү нь дан цонх түшээд зогсож байтал цонх нь хага үсрээд гадагш унаж орхижээ. Шилний хагархайд гуя нь зурагдсан байжээ.
Эмнэлэгт тав хоноод л гарчээ. Хөл нь бага зэрэг доголж хазгардуу явдаг байсныг нь хүргэн ах Цэнд нь үзэж барьж өгсөөс эдгээсэн аж.
Хожим нь Г.Түвшинжаргал хоёрдугаар давхраас мөн унажээ. Энэ үед тоглож байгаад унасан бөгөөд зүв зүгээр гарсан байна. Ийнхүү цонхноос хоёр ч удаа “ниссэн” аж. Түвшинжаргал одоо “Махимпекс” пүүст ажиллаж байна. Эхнэр хүүхэдтэй болж өрх гэр тусгаарлажээ.

Мөн энэ байранд Гурилын үйлдвэрийн анхны Намын үүрийн дарга байсан Равсал гуайн нэг хүү бас л гурван давхрын цонхноос унаад бэртэж гэмтээгүй, эмнэлэгт ч очоогүй юм шүү гэж Б.Гэндэн гуай надад хуучилж билээ. Ус уух хувь гэдэг энэ буй заа.

Л. Туяагийн 1991 оны тэмдэглэлээс

Өндрөөс “ниссэн” азтангууд

  1. Pingback: hair bundles

Leave a Reply