Америк технологиор Монголд үйлдвэрлэсэн, ганддаггүй “Онцгой” эмульс

“Хос Цалиг” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд барилгын гадна, дотор эмульс, замаcка, плитаны цавуу үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж ирсэн туршлагатай. Энэхүү туршлагадаа тулгуурлан чулуун будаг, хар замаcка үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.


“Онцгой”-г сонгох онцгой шалтгаанууд

  • Америк технологиор Монголд үйлдвэрлэсэн

  • Монголд хэрэглэж байгаа ихэнх эмульсний найрлаганд ус 70%-ийг эзэлдэг бол “Онцгой” эмульсний 30% нь л ус учраас илүү чанартай.

  • 2010 оноос хойш “Excellent” нэрээр үйлдвэрлэгдэж байсан, хэрэглэгчдийн сэтгэлд “Бүргэдтэй эмульс” нэрээр хоногшсон. Монголын зах зээлд чанараа таниулсан бүтээгдэхүүн.

  • 1162 өнгөнөөс сонгох боломжтой.

  • 30-аад төрлийн бодисоор найруулдаг, онцгой сайн чанарын бүтээгдэхүүн боловч үнэ харьцангуй хямд.

  • Дотор эмульс анхилуун үнэртэй, будах явцад нүд хорсгох, толгой өвтгөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэггүй, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн.

  • Лаборатороор тогтмол шинжлүүлдэг, чанарын баталгаатай, хариуцах эзэнтэй

эмульс+

Тунгаамал чанар нь үл хувирах гайхамшиг
Тунамал өнгө нь үл гандах гайхамшиг
Туургаа будваас мөнхөд  дэлгэрэх гайхамшиг
Олноос “Онцгой” эмульсийг
Тангаар бол тунг нь тааруулж
Тансагаар бол өнгийг нь зохируулж
Эрдэнээр бол шинжийг нь бүрдүүлж
Эдээр бол чанарыг нь нийцүүлж
Эх сайхан Монгол орондоо үйлдвэрлэлээ.

Барилгын өнгө яагаад хурдан мууддаг вэ?

  • Цөөн тооны бодисоор найруулсан, өнгө бэхжүүлэгч, цавуу муутай хямд эмульс хэрэглэснээс болж амархан ганддаг, ховхорч хуулардаг.

  • Суурь өнгөний цайралтын хувь хэмжээг тооцолгүй бэлэн цагаан эмульс худалдан авч пигментээр өнгө гаргасны улмаас богино хугацаанд ганддаг.

  • Гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй, чанарын баталгаагүй, лабораторийн шинжилгээгүй эмульс хэрэглэснээс болж барилгын өнгө амархан ганддаг.

  • Мөн эмульсний чанар сайн байлаа ч хэрэглэх заавар зөрчиж +50С-ээс доош хэмд будсанаас болж цайрч хөлдөж, өнгө алаглаж ховхорч хуурдаг.

 

Америк технологиор Монголд үйлдвэрлэсэн, ганддаггүй “Онцгой” эмульс

  1. Pingback: S/M

Leave a Reply