Н.Үндэс: Монгол соёлын уурхайгаа хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байна

_MG_6971Өвөр Монголын олон бизнесмэн Монголд хөрөнгө оруулж, янз бүрийн  салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг “Хөх сүлд” группийн ерөнхий захирал Н.Үндэстэй ярилцлаа.


-“Хөх сүлд” групп хэзээ анх байгуулагдсан бэ? Монголд ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Манай “Хөх сүлд” групп 2006 оноос уул уурхай, аялал жуулчлал, амралт сувилал, барилгын материалын чиглэлээр ажиллаж,  “Хөх сүлд соёл” сангаараа нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулж ирлээ. “Хөх сүлд” группын ерөнхийлөгч Б.Журамт бид хоёр найзууд. Монголд олон жил ажиллаж байгаа хүмүүс. 2005 онд бид ярилцаж байгаад энэ группээ байгуулан Б.Журамт маань хөрөнгө оруулж,  би ерөнхий захирлаар ажиллаж байна.
Би Монголд бизнес эрхлээд 23 жил болж байна. Анх 1993 онд төгсөх курсын оюутан байхдаа найзуудтайгаа хамтран Монголд хийх бизнесээ эхэлж байлаа. Өвөр Монголын их сургуулийг сэтгүүлчээр төгссөн хүн. Тэр үед одоогийнх шиг Монголын тухай мэдээ мэдээлэл, зураг хөрөг байхгүй шүү дээ. Оюутан байхад “Гарьд магнай”, “Тод магнай”, “Илүү сартай зун”, “Би чамд хайртай” зэрэг кинонуудыг авчирч гаргадаг байсан. Тэндээс л Монголын тухай төсөөлөлтэй болж, очихыг мөрөөддөг болсон. Мөрөөдлөө биелүүлж найзуудтайгаа хамтран хүнсний чиглэлээр ажилладаг “Чандмань” группийг байгуулсан. Дараа нь бүгд тус тусдаа компани байгуулаад явж байна.

-Та Монголын бизнесийн орчны талаар хамгийн сайн мэдэх хүн байна. Гадны хөрөнгө оруулагчдад хэр таатай орчин бэ?
-20 гаруй жил ажилласан хүний хувьд мэднэ гэж хэлэхээс өөр аргагүй. Ер нь Монголын бизнесийн орчин гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй, боломжийн санагддаг. Хэрэв муу байсан бол бид аль эрт л бизнесээс гарчих байсан.  Гэхдээ бид бусад улсын хөрөнгө оруулагчдаас онцлог л доо. Бид монгол хүмүүс. Монгол хэлтэй учраас хэлмэрч шаардлагагүй ойлголцдог. Амьдрал, соёлын хувьд ч адилхан учраас хүндрэлтэй зүйл байхгүй, харин ч давуу талтай. Бусад улсын хөрөнгө оруулагчдад хэлний бэрхшээл, соёлын ялгаа, хууль дүрмийг нь ойлгохгүй тал  байдаг гэдэг. Түүнээс үүдэн бизнест нь хүндрэл гардаг юм шиг байна лээ.
Эрх зүйн зохицуулалтын хувьд Монгол улс хууль дүрмээ их өөрчилдөг нь хүндрэлтэй байдаг.  Яг сайн ойлгоод мөрдөөд эхэлж байтал өөрчлөлт орчихдог. Харин татварын хувьд боломжийн. Бид нар Азийн орнуудад судалгаа хийж үзэхэд Монголын татвар өндөр биш, бизнесийн орчинд боломжийн байсан.

-Уул уурхайн чиглэлээр Өвөр Монголдоо хаана ажиллаж байсан бэ?
-Манай “Хөх сүлд” группын ерөнхийлөгч Б.Журамт Өвөрмонголын Ар хорчин нутгийн хүн. Ордост нүүрсний хөрөнгө оруулалтын групп байгуулсан. Хэд хэдэн нүүрсний уурхайтай байсан. Тиймдээ ч Монголын уул уурхайн салбарт ажиллаж үзье гэж шийдсэн юм. Анх төмрийн уурхайд хөрөнгө оруулсан. Монголд уул уурхайн салбарт ажиллахад амархан биш. Монголд уул уурхайн бизнес эрхлэхэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй юм билээ. Нэгдүгээрт, орон нутаг, хоёрдугаарт, санхүүгийн байдал,  гуравдугаарт, олборлолтон дээр анхаарах хэрэгтэй. Хамгийн хэцүү зүйл нь тээвэрлэлт байсан. Холын тээвэр хийх, зам харилцаа муутай учраас алдагдалтай. Анх хайгуулын лиценз аваад, түүнийгээ ашиглалтынх болгоод, кемп бариад ажиллаж байтал төмрийн үнэ уначихсан. Ямар ч ашиггүй болсон учраас уурхайгаа зарж энэ салбараас гарсан. Одоо аялал жуулчлал, амралт сувилал, барилгын материалын чиглэлээр ажиллаж байна. Бид барилгын материал үйлдвэрлэх төсөл боловсруулж байна. Удахгүй үйлдвэрлэж эхэлнэ.

12185373_908297249224725_400195384583355802_o-Монголд аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэг. Танайд хаанаас жуулчид ирдэг вэ?  
-“Хөх сүлд трэйвэл” гэж компани маань аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байна. Манайх Тэрэлжид “Талын сондор” гэдэг жуулчны баазтай. Монгол орон бол өвөрмөц сайхан байгальтай, онгон дагшин, хүний гар хүрээгүй газар олонтой. Манай компанийн шугамаар малчин, багш, бизнесийнхэн, хоёр орны Засгийн газрын түвшинд ажилладаг хүмүүс гээд төрөл бүрийн жуулчид хүлээн авч байна. Монголын аялал жуулчлалын салбар бас чиг хөгжиж байна. Хэдэн жилийн өмнөхийг бодвол үйлчилгээ, жуулчид хүлээн авах чадал боломжийн болсон ч  зам харилцаа, хөдөө орон нутагт байгаа баазуудын асуудал чухал байна.
12002160_886564908064626_5096634075041905025_nАзийн орнууд дотроос жуулчдын зорьж очих орны нэгээр Монгол орон нэрлэгддэг. Онгон дагшин байгалиараа олон улсын сонирхлыг татдаг. Нэг хэсэг жуулчид Азийн орнуудаас Япон, Хонг Конг, Сингапур, Малайз, Солонгос, Тайвань гэх мэт өндөр хөгжилтэй улсуудыг сонгож зорьдог байсан. Учир нь тэнд дандаа хүний гараар бүтсэн, өндөр шилэн барилгууд байдаг. Тэр бол хотын хөгжил юм. Хотын хөгжлийг дэлхий даяар сонирхоод дуусч байна. Одоо хүмүүс байгальд аялж, онгон дагшин байдлыг харахыг хүсч байна. Тиймээс Монголоор аялах хүсэлтэй хүмүүс улам нэмэгдэж байна. Жишээ нь, Монголд аялах авто аяллыг зохиож өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Хүмүүс өөрсдийнхөө автомашинтай аялах хүсэлтэй болжээ. Харин энэ чиглэлийн маршрут Монголд одоогоор нээгдээгүй байна. Нээж өгөөч гэхээр тусгай зөвшөөрлөөс эхлээд олон шалгуур нэхдэг. Хэрэв энэ урсгалыг нээж өгөөд, хяналт шалгалтаа сайн тавиад эхлүүлбэл бидний төсөөлснөөс их хүмүүс Монголд аялах боломжтой байна.
Нөгөө талаас визний асуудлыг хоёр орны хооронд сайнаар шийдээд өгвөл олон жуулчин ирнэ дээ. Үйлчилгээгээ сайжруулаад, үнэ төлбөрөө аялал жуулчлалын тал дээрээ уян хатан болгоод, эерэг хандаад өгвөл Монголд аялал жуулчлал хөгжихөд бэлэн болжээ. Улаанбаатар хотод зочид буудал олон болсон, худалдаа үйлчилгээний байгууллагууд нь төрөлжсөн зэргээр олон жуулчин хүлээн авах хүчин чадал  нь сайжирсан.
Өвөр Монголын хөдөө сумын малчид Монголд ирж үзэх туйлын хүсэлтэй байдаг. Тиймээс Монголын аялал жуулчлалын нэг том зах зээл нь өвөр монголчууд юм гэдэг нь тодорхой харагдаж байна. Бид амьдралын хэв маяг, соёл, зан заншлаараа нэг гаралтай болохоороо ирээд амархан дасч зохицдог. Өвөр Монголын аймаг, хошуу, сумаас бид 100 гаруй малчныг зохион байгуулалттай авчирч аялуулж байсан. Энэ бол “Одон” телевиз, “Чайна тревэл”, “Хөх сүлд” групп хамтран зохион байгуулсан “Азтай аялал” төсөл байсан.

1890478_908296935891423_3614571052784855392_o-Жуулчид ямар маршрутаар аялах хүсэлтэй байдаг вэ. Жилд танайхаар дамжин хичнээн жуулчин Монголд ирдэг вэ?
-Манай компани жуулчдаа 4-5 чиглэлээр аялуулдаг. Өөрийнхөө Тэрэлжид байрлах жуулчны бааздаа түшиглэн Хөх хот-Улаанбаатар-Тэрэлж чиглэл рүү үндсэн аялал хийдэг. Мөн Хөвсгөл, Архангай, Говь гурван сайхан, Хэнтий гэсэн чиглэлүүд рүү жуулчид авчирдаг. Мөн Хятадын аялал жуулчлалын томоохон компанитай хамтраад Япон, Солонгос, Тайвань, Сингапур, Малайз, Германаас жуулчид авчирдаг. Өнгөрсөн жил 2000 орчим жуулчин хүлээж авсан.

-Сайхан байгальтай газар очихоос гадна Улаанбаатар хотоор явж, урлаг соёлын газруудыг үзэх сонирхолтой хүмүүс хэр ирдэг вэ?
-Хүн бүр л янз бүрийн сонирхолтой ирнэ. Зарим нь онгон дагшин байгалиар аялах сонирхолтой байхад, урлаг соёл, хоттой танилцах цаашлаад бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой ч жуулчид байдаг. Жишээ нь,  малчдыг авчирсан аяллын үеэр Архангай аймгийн малчин айлд очиход цагаан идээ хийж байхтай нь таарсан. Гэтэл өөрсдөө малчид өдөрт тутамдаа цагаан идээ бэлтгэдэг хүмүүс учраас маш сонирхож байсан. Хэдий ижилхэн цагаан идээ бэлтгэдэг ч аргачлал нь өөр байдаг юм билээ. Тиймээс туршлага судлах сонирхолтой байсан. Энэ бол нэг төрлийн соёлын солилцоо юм.

-Монголын жуулчид хаашаа явах хүсэлтэй байдаг вэ. Танайх ямар маршрутаар үйлчилдэг вэ?
-Манайх монголчуудыг үндсэн хоёр чиглэлээр авч явдаг. Эхнийх нь Улаанбаатар-Эрээн-Хөх хот-Ордос, хоёр дахь нь Улаанбаатар-Таньжин-Солонгос-Япон гэсэн усан онгоцны аялал юм.

-“Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн наадам”-ыг танайх анх зохион байгуулсан. Ямар зорилго чиглэлтэй наадам билээ?
-2009 онд анх Журамт захиралтай ярилцаж байгаад Монгол туургатны соёл урлагийн ямар нэгэн ажил хийе гээд “Монгол туургатны наадам”-ыг зохион байгуулахаар болсон. Монгол үндэсний бөх гэдэг соёлын тээгч юм. Тиймээс 2009 оны дөрөвдүгээр сарын 23-нд анхны “Дэлхийн Монгол туургатны үндэсний бөхийн наадам”-ыг Улаанбаатарт хийж байлаа. Дараа нь 2009 оны наймдугаар сарын 5-7-ны хооронд Шилийн гол аймгийн Шилийн хотод хоёр дахь наадмаа зохиосон. Гурав дахь наадмаа 2010 оны долдугаар сард Буриадын Улаан-Үд хотод зохион байгуулсан. Түүний дараа Тувагийн нийслэл Кызыл хотод 2011 оны наймдугаар сард, тавдугаар наадмаа 2012 оны аравдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан.
Цааш нь Халимаг, Алтайн хязгаарт хийхээр төлөвлөөд байна. Энэ наадам маань маш амжилттай яваа төсөл юм. Наадмаараа дамжуулаад монгол туургатнууд хоорондоо харилцаа холбоотой байх, бие биенээсээ суралцаж, үндэсний бөхөө хөгжүүлэх гэсэн маш том зорилготой.
Манай наадмыг зохион байгуулсан улсуудын Засгийн газар маш сайн дэмждэг. Тухайлбал, Буриадын Засгийн газрын дэмжлэг сайн байсан. Тувагийн Кызыл хотын 90 жилээр бид наадмаа зохион байгуулахад наадмыг Тувагийн Ерөнхийлөгч нээж үг хэлж байсан.
Улаанбаатарт зохион байгуулахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр нээлтэнд ирж байлаа. Мөн аралын Японыг байлдан дагуулж байсан Асашёорюү аварга Д.Дагвадорж нээлтэнд оролцож Японд Ёкозүна болж байхдаа бэлгэнд авсан сэлмээ манай ерөнхийлөгчид дурсгаж байлаа. Энэ мэтчилэн наадам маань олон сайхан дурсамж дүүрэн байдаг. Бид Монгол туургатан нэрийн дор зохион байгуулж байгаа ч Өвөрмонгол бол Хятад улсын харьяа, Буриад, Тува бол Орос улсын харьяанд учраас  гурван орны хэмжээний том наадам болсон. Энэ бүх ажил маань олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар амжилттай яваа.

-Гурван улсын хэмжээний өндөр ач холбогдолтой наадам болж чаджээ. Энэ бүхэнд санхүүгийн дэмжлэг чухал байх. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Манай наадмыг улс орнууд маш сайхан сэтгэгдэлтэй, өндөр хүлээлттэйгээр сайхан хүлээн авч, идэвхтэй оролцдог. Гэхдээ таван удаагийн наадмыг дан ганц компанийн хөрөнгөөр зохион байгуулна гэдэг бас асуудалтай болж байна. Энэ бүгдийг орхихгүй аваад явна гэсэн бодолтой л байгаа. Анхны наадмаа хийсний дараа бид “Монгол туургатны үндэсний бөхийн холбоо” гэж байгуулсан. Бөхийн холбоонд маань Монголын үндэсний бөхийн аваргууд, урлаг соёлын зүтгэлтнүүд бий. Хүндэт тэргүүнээр Асашёорюү аварга Д.Дагвадорж сонгогдсон. Мөн дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров болон Тувагийн Засгийн гарын дэд тэргүүн,  Өвөрмонголоос, Буриадаас олон сайхан хүмүүс бий. Оролцож байгаа хүмүүсийн хувьд бас сайхан хүлээн авдаг. Улс болгон өөр өөрийн гэсэн бөхтэй боловч энэ наадам маань Монгол үндэсний бөхийн дүрмээр барилддаг. Тэгээд нээлт хаалт дээр урлаг соёлын арга хэмжээ орж ирдэг. Өөр өөрсдийн урлаг соёлоо танилцуулах, бөхийн барилдаанаа үзүүлбэр маягаар зохион байгуулагддаг.
Ойрын үед Хонг Конгийн урлаг соёлын хөрөнгийн биржтэй энэ наадмынхаа талаар ярилцаж байгаа. Хөх хотын урлагийн төвтэй нийлээд энэ зургадугаар сард хувьцаа гаргах асуудал ярьж байна. “Торгоны замын бөхийн аваргууд” маань Торгоны замын төсөлтэй холбоотойгоор улс орнуудын бөхийн арга хэмжээнүүд явагдана. Хамтарсан наадам хийх, түүнтэй холбогдуулан урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах болно. Хийж байгаа, хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий. Биднийг анх наадмаа хийж байхад 400 жилийн өмнө монголчууд ийм наадам хийдэг байсан гэж түүхчид хэлж байсан. Тэр ч бүү хэл Япон, Солонгосоос хүртэл ирж барилдаж байлаа. Тэр утгаараа “Монгол туургатны наадам” их сайхан арга хэмжээ юм.

13001043_989766037744512_6813229755684726417_n-Танай компаниас соёл урлаг, спорт, боловсролын салбарт хамтарсан ямар ажил хийж байна вэ?
-Одоогийн байдлаар аялал жуулчлалын салбарыг түлхүү сонирхож байна. Аялал жуулчлал бол ирээдүйтэй, хөнгөн хэлбэрийн бизнес гэж харж байгаа. Тэгээд ч Монголд бол аялал жуулчлал хөгжих нөхцөл нь бүрдсэн гэж харагдаж байгаа. Урлаг соёлын тал дээр Хонг Конгийн урлагийн биржтэй хамтарч байгаа гэсэн үг. Тэр хамтын ажиллагаанаас хэд хэдэн арга хэмжээнүүд гарч ирэх байх. Нөгөө талаараа Монгол бол соёлын маш том уурхай. Энэ баялгаа яаж дэлхийд гаргах вэ гэдэг дээр ажиллаж байна. Ашигт малтмал бол ухаад дуусна. Соёлыг хэзээ ч ухаж дуусгахгүй. Тиймээс монголчууд соёлоо хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд их анхаарах хэрэгтэй байх.
Нийгэмд хандсан ажлын хувьд өмнө нь манайх нэлээд хэдэн ажил хийж байсан. Тухайлбал, “Хөх сүлд соёл” сангийн шугамаар 2007-2010 оны хооронд Монголын Монголдоо сурч байгаа 600 оюутанд тэтгэлэг өгч байлаа. Мөн Соёлын төв өргөөний тайзны засалд хүртэл тодорхой хэмжээний хандив өгч байсан. Чөлөөт бөхийн холбооны тэргүүлэх гишүүн байсан. Хоёр улсын хоорондын харилцаанд оруулсан хувь нэмэр, нийгэмд чиглэсэн олон ажлыг минь үнэлж 2008 онд Монгол Улсын шилдэг менежер гэдэг шагнал өгсөн.
Миний хувьд Монголд хөрөнгө оруулж, бизнес хийгээч гэж найз нөхдөө үргэлж урьдаг, Монгол орныг эерэгээр сурталчлахыг хичээдэг. Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүст Монголын зах зээл нээлттэй, бас ээлтэй байдаг гэдгийг хэлмээр байна.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Эх сурвалж: “Эдийн засгийн мэдээ” сэтгүүл

50 “Н.Үндэс: Монгол соёлын уурхайгаа хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байна

  1. Pingback: places eat in birmingham al

  2. Pingback: gvk biosciences

  3. Pingback: DMPK CRO

  4. Pingback: Wedding Planners in Hyderabad

  5. Pingback: Bandar Sakong

  6. Pingback: Dokter gigi jakarta timur

  7. Pingback: best soundbar under 300

  8. Pingback: Colarts arab

  9. Pingback: cpns loker 2018/2019

  10. Pingback: guaranteedppc.com

  11. Pingback: church suits

  12. Pingback: Online Reputation Management solutions

  13. Pingback: rénovation installation électrique et mise en conformité électricité

  14. Pingback: pages

  15. Pingback: C++ Tutorial

  16. Pingback: forex signals

  17. Pingback: DMPK properties

  18. Pingback: On-Page Optimization

  19. Pingback: Fisherman

  20. Pingback: i thought about this

  21. Pingback: 안전놀이터

  22. Pingback: online pokies real money

  23. Pingback: web

  24. Pingback: Situs Judi Online Aman

  25. Pingback: new casinos 2018

  26. Pingback: buy used hp

  27. Pingback: printed yoga matt

  28. Pingback: fuck islam

  29. Pingback: instakram kahpeleri

  30. Pingback: carpet cleaning amersham

  31. Pingback: buy trenbolone

  32. Pingback: Bill Sefton

  33. Pingback: chicago illinois

  34. Pingback: DMPK metabolism studies

  35. Pingback: PK screening in Rats

  36. Pingback: here

  37. Pingback: Free Teen Chat

  38. Pingback: districts.edumapia.com

  39. Pingback: 信貸快速撥款

  40. Pingback: Movie Trailers

  41. Pingback: emergency dental work

  42. Pingback: Rockcliffe homes

  43. Pingback: Top online Casinos in New Zealand with No Deposit Bonus

  44. Pingback: GVK BIO Indian company

  45. Pingback: unicc new domain 2019

  46. Pingback: GVK bio sciences news

  47. Pingback: Opieka nad starszymi osobami w £odzi

  48. Pingback: ruszta dla trzody chlewnej

  49. Pingback: International Moving

  50. Pingback: SOLID POPPERS SHOP ONLINE

Leave a Reply