Хуанг Ши Яанг: Siemens брэндийн цахилгаан шат чанар, найдвартай ажиллагаагаараа танигдсан

1-3Монголд дэлхийд алдартай Siemens брэндийн цахилгаан шатыг оруулж ирэн угсарч үйлчилдэг “Шидэ Симэнс”компанийн ерөнхий захирал Хуанг Ши Яанг /Huong Shi Yong/-тай ярилцлаа.


-Танай компани үйл ажиллагаагаа хэзээ эхэлсэн бэ. Ямар чиглэлээр ажиллаж байна?
-Siemens брэндийн цахилгаан шатыг оруулж ирэн угсарч, засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг Монгол дахь төлөөлөгчийн газар юм. Монголд энэ чиглэлээр ажиллаж эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд байнгын үйлчлүүлэгч, хэрэглэгч, захиалагчтай болж чадсан. Тухайлбал, “Хурд” групп, “Classic tower” компанийн байруудад цахилгаан шатаа нийлүүлж байгаа. Siemens өөрөө дэлхийд нэртэй том брэнд учраас хэрэглэгчид тааламжтай хүлээн авч байна. Манайх хамгийн гол нь борлуулалтын дараах засвар үйлчилгээ сайтай учир хэрэглэгчдээ татаж чаддаг.
Хэдийгээр энэ жил эдийн засаг муудсан ч өмнө нь барилгын салбар хурдацтай хөгжиж, маш олон барилга баригдаж байсан учраас ажил сайн байсан. Энэ жил эдийн засаг муудсан ч манайх хамтын ажиллагаатай газрууддаа цахилгаан шат борлуулж байна.

1-4-Цахилгаан шат оруулж ирээд угсраад засвар үйлчилгээ хийхэд мэргэжлийн хүмүүс чухал байх. Танайх хэдэн ажилтантай вэ?
-Манай компани 40 гаруй ажилтантай. Барилгын ажлыг дагаад цахилгаан шат суурилуулалт ч улирлын чанартай хийгддэг учраас зундаа илүү ажилтай байдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд авчирч угсралт, засвар үйлчилгээгээ хийлгэдэг. Харин байнгын ажилтан гэвэл гурван монгол хүн бий.

-Энэ бизнесийг эрхлэх санаа юунаас үүдсэн бэ?
-Би Өвөр Монголын Хөх хотын уугуул иргэн. Монголчуудтай ойр дотно амьдарч ирсэн болохоор Монголд элэгтэй. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа эрс сайжирч эхэлсэн учраас Монголд очиж бизнес хийх бодол төрсөн. Улаанбаатар хотод олон өндөр барилгууд баригдаж энэ салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас чанарын баталгаатай, дэлхийд танигдсан Siemens брэндийн цахилгаан шат оруулж ирэх нь зөв гэж шийдсэн. Тэр утгаараа зах зээлээ ч сайн судалсны дүнд манай компанийн үйл ажиллагаа сайн эхэлж чадлаа. Цаашид ч илүү сайн ажиллах болно.

-Монголын зах зээл гадны хөрөнгө оруулагчдад хэр таатай байна. Хууль эрхзүйн орчин, татвар гээд бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?
-Одоохондоо барилгын том төслүүд ерөнхийдөө зогсонги байдалтай байна. Гэхдээ удахгүй сайжрах байх гэж найдаж хүлээж байна. Яг эдийн засаг уналттай үед хүндрэл бэрхшээл гарч байсан л даа. Том байгууллагууд хямрахад ялгаагүй бид дагаад л хямарна. Мэдээж бэрхшээлгүй бүтдэг ажил гэж байхгүй. Гадаад хүн гэдэг утгаараа жаахан гадуурхах үзэл ажиглагддаг ч бид давж гараад ажиллах ёстой. Зөвхөн надад бус бүх л хөрөнгө оруулагчдад их бага хэмжээний асуудал тулгарч байгаа. Хамгийн гол нь манай компани ажлаараа, чанартай цахилгаан шатаараа хэрэглэгчдэд танигдах юм. Тэгж чадвал бизнес амжилттай урагшилна.

-Цахилгаан шат борлуулахаас гадна өөр салбар чиглэлд бизнесээ өргөжүүлэх бодол бий юу?
-Өнгөрсөн жил манайх жоншны уурхай нээсэн. Тэр ордоо ажиллуулах болно. Цаашид нүүрсний зах зээлийг судалж, тэнд ажиллах бодолтой байна. Тавантолгойн нүүрсийг БНХАУ-д борлуулах ажил хийхээр ярилцаж байна. Манай компанийн зөвшөөрөл гэрчилгээ гарчихвал Монголын Тавантолгой компанитай хамтран ажиллахаар ерөнхийдөө тохирсон.

-Танай компанийн борлуулж буй цахилгаан шат ямар онцлог, давуу талтай юм бэ?
-Siemensийн албан ёсны төлөөлөгч учраас манай цахилгаан шатны гол тоног төхөөрөмжүүдийг Германаас оруулж ирдэг. Жижиг хэрэглэлийг Хятадад угсарч авчирдаг. Аюулгүй ажиллагаа талдаа хамгийн найдвартай. Цахилгаан шат гэдэг хүний амь нас эрүүл мэндтэй шууд хамаатай зүйл шүү дээ. Тиймээс бид найдвартай ажиллагаанд анхаардаг учраас манай цахилгаан шат хэрэглэгчдийн таашаалд нийцэж, хэрэгцээг нь хангаж чадаж байна.

-Монголд бизнес эрхлээд багагүй хугацаа өнгөрүүлж байна. Танд монголчууд ямар сэтгэгдэл төрүүлж байна?
-Монголчууд сайхан сэтгэлтэй зочломтгой хүмүүс гэдэг нь хөдөөгүүр явахаар мэдэгддэг. Монголд бизнесээ өргөжүүлж олон ажил хийх хүсэлтэй байна. Би Өвөр Монголд далайн гаралтай бүтээгдэхүүний ресторан ажиллуулдаг. Мөн цахилгаан шатны бизнесээ Хөх хот, Бугат, Шилийн хот, Хөлөн буйр гээд бүх том хотуудад угсардаг туршлагатай компани. Тиймээс Монголд үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд хийж байна.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: Эдийн засгийн мэдээ сэтгүүл

10 “Хуанг Ши Яанг: Siemens брэндийн цахилгаан шат чанар, найдвартай ажиллагаагаараа танигдсан

  1. Pingback: slave

  2. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  3. Pingback: GVK BIO

  4. Pingback: in vitro pharamacology services

  5. Pingback: DMPK

  6. Pingback: www.office.com/setup

  7. Pingback: Bandar Judi Bola Mancanegara

  8. Pingback: ADME Assays

  9. Pingback: iraq political & Law

  10. Pingback: pendaftaran cpns 2018 tahap 2 untuk sma

Leave a Reply